Ш.Түвдэндоржыг сайдаар томилохоор болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 29

Өчигдөр Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, өөрийн хүсэлтээр ҮХАА-н сайдын суудлаас огцорсон Х.Баттулга сайдын асуудлыг хэлэлцжээ. 

Хуралдаанаар АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд МОАХ фракцаас ҮХАА-н сайдыг томилох нь зүйтэй хэмээн үзэж Х.Баттулга сайдын оронд Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг томилохоор санал нэгдсэн байна.
 
Одоо Гүйцэтгэх зөвлөлөөс Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг дэмжсэн тухай саналаа УИХ дахь АН-ын бүлэгт хүргүүлэх юм. Хэрэв Гүйцэтгэх зөвлөлийн саналыг АН-ын бүлэг хүлээн зөвшөөрвөл УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаар энэ талаар хэлэлцэж ҮХАА-н сайдыг томилох ажээ.
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top