УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагт эхлэх байсан ч 09.50 цагт эхэллээ. Гишүүдийн ирц бүрдэхгүй байсаар одоогоор 76 гишүүнээс 39 нь хуралдаандаа ирсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар 10 асуудалал хэлэлцэхээр төлөвлөөд байгааг УИХ-ын дарга З.Энхболд танилцууллаа.
Харин хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Өрийн удирдалгын тухай хууль болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг одоо хэлэлцэж баталвал хууль зөрчсөн асуудал болно гэдгийг хэлсэн юм.
Өөрөөр хэлбэл, хоорондоо зөрчилдсөн хуулийг хэлэлцэж батлах, үүнээс цаашлаад Үндсэн хууль зөрчих гээд байна. Тиймээс уг асуудлын хэлэлцэх эсэхийг хойшлуулах хүсэлтийг хэлсэн юм. Мөн хүч түрч хууль зөрчин хуулийн төлсийг хэлэлцэн баталж болохгүй учраас хойшлуулах хүсэлтийг дахин тавьсан юм.
Мөн Д.Оюунхорол гишүүн бүлгийн даргынхаа саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Харин Ц.Нямдорж гишүүн хуулийн субетник болж байна. Одоо эдийн засгийн хямрал хуулийн хямрал руу явах гээд байна хэмээсэн юм.
Ийнхүү гишүүд саналаа хэлж дуусснаар хэлэлцэх асуудлын дараалалд орлоо. Хуралдааны эхэнд “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Үүний дараа Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэх юм.

Сэтгэгдэл ( 0 )