УИХ-ын гишүүд өөрсөддөө зориулаагүй хуульд хошуу дүрэхээс ч залхуурсан дүр зураг өнөөдөр үзэгдэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагт эхлэх байсан ч 09.50 цагт эхэллээ. Гишүүдийн ирц бүрдэхгүй байсаар одоогоор 76 гишүүнээс 39 нь хуралдаандаа ирсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар 10 асуудалал хэлэлцэхээр төлөвлөөд байгааг УИХ-ын дарга З.Энхболд танилцууллаа.
Харин хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Өрийн удирдалгын тухай хууль болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг одоо хэлэлцэж баталвал хууль зөрчсөн асуудал болно гэдгийг хэлсэн юм.
Өөрөөр хэлбэл, хоорондоо зөрчилдсөн хуулийг хэлэлцэж батлах, үүнээс цаашлаад Үндсэн хууль зөрчих гээд байна. Тиймээс уг асуудлын хэлэлцэх эсэхийг хойшлуулах хүсэлтийг хэлсэн юм. Мөн хүч түрч хууль зөрчин хуулийн төлсийг хэлэлцэн баталж болохгүй учраас хойшлуулах хүсэлтийг дахин тавьсан юм.
Мөн Д.Оюунхорол гишүүн бүлгийн даргынхаа саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Харин Ц.Нямдорж гишүүн хуулийн субетник болж байна. Одоо эдийн засгийн хямрал хуулийн хямрал руу явах гээд байна хэмээсэн юм.
Ийнхүү гишүүд саналаа хэлж дуусснаар хэлэлцэх асуудлын дараалалд орлоо. Хуралдааны эхэнд “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Үүний дараа Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэх тухай бид мэдээлсэн.
Харин яг одоо чуулганы танхим эл хуль байна. Тодруулбал УИХ-ын гишүү О.Содбилэг таны харж байгаа зургийг “Гэмт хэргийн тухай хууль хэлэлцэж байгаа байдал” гэсэн гарчигтайгаар жиргэжээ.
Үнэхээр ч хуралдаа ирээгүй 37 гишүүнд энэ улс оронд болж байгаа гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл падгүй бололтой. Тэд нэг сайдын суудалд хэн нэгнийг залах, эсвэл албан тушаал бууруулж давхар дээл тайлахгүйн тулд хураlдаа бүрэн ирцтэйгээр суудаг бол иргэдийн амьдралд нөлөөлөх амин xухал хуулийн хэлэлцүүлэгт санаа оноогоо солилцох нь байтугай цагийн гарз гээд ирээгүй байна. Төрөө түшилцэнэ гэж тангараг өргөсөн эрхэм гишүүдэд хүчирхийлэлд өртөж амиа алдаад байгаа ээжүүд, хүүхдүүд огт хамаагүй бололтой.

Сэтгэгдэл ( 15 )
....хуулийн субетник... юу гэсэн үг вэ.
ene setguulch zuv bichihiin durem ogt medehgui hun yum aa. bas oros helnii anhnii medegdehuungui hun yum. setguulchid yadahnaa mongol helnii durem, gadaad helnii zahtai bolmoor baina aa.
76 amisgaag bvgdiig ni eronxii saidtai ni ogtsruulval taarna.manai uls iim olon malnuudaar yuga xiidiin barag eronxiilogchiin zasaglaltai bolvol taarna
emeelt ruu ogsoh zamiin urd tald zamaasaa 200-300m zaitai 1 ga gazar mash hyamd zarna 40 sayad 91915103
ерөнхифйлөгчийн засаглалтай болж юугаа мэдэхгүй хүмүүс улс болж тоглохыг халах хэрэгтэй. хуульчид л хуулийн тухай хэлэлцэж шийдвэрлэж таниулах талаар хийх хэрэгтэй баймаар. тэднийг сонгодог биш шалгаруулдаг байх хэрэгтэй. хууль нь буруу бол халаад хаячихад дараагын хуульчийг мөнгө төгрөг гаргалгүй сонгоод тавьчихдаг. улс төр гэдэг мөнгөний ажлын талбар байлгамааргүй байна шүү дээ
mungutei bayan xumuusiig bish , yaduu shudraga xumuusiig songox xuulitai bolmoor bna
Yu ve ta nar ajlaaaa tasalj bn sde ichdegguen be uls oron chn dendej bn
Ene arai dendvv yumaa ene gishvvd odoo oorsdiigoo yu gj bodood bdgiim boloo uls oron boon yum bolood bna arai dendvv yumaa
Ene buur arai dendej bnaa,odoo bolie mongoliin ard tumen hetsuudeed bnaa,buh yum hymraad bhad ed nar yuch hiihgui bnaa huvia bodood gadagshaagaa tsuhtah yumaa l beldeed bna shdee
ene zasgiin gazar uneheer dampuurlaa.. huurhuu muu irged hugshid uvgud minee
Zasgiin gazrig ogtsruulah heregtei.
УИХу-чийн ажлаа хийх гээд хууль батлах завгүй яваа хүн гөрөөснүүдийг яалтай вэ
albuu ed nar oodoo ard tvmniiha toloo ene teriig hiine gej garchaad henees hamgaaluulad bgan be aan muu nobshnuud