Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилох асуудлаар зөвшилцөхийг хүссэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн албан бичигтэй танилцаад хариу илгээжээ. Уг хариу албан бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн байр сууриа тодорхой илэрхийсэн байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль тогтоох болон гүйцэтгэх байгууллагын хоорондын эрх үүрэг, хариуцлага, хяналтын тогтолцоог тодорхой болгон зааглах ажлыг энэ удаагийн томилгооноос эхлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Иймээс сайдын албан тушаалд УИХ-ын гишүүний нэрийг давхардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй гээд Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайд Н.Алтанхуягийн саналаас татгалзаж буйгаа илэрхийлжээ.
Мөн Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналыг дахин зөвшилцөхийг хариу бичигт дурджээ.

Сэтгэгдэл ( 4 )
Хуурамж дипломтон, хулгайч, худалч, мэдлэг боловсрол нимгэн, Түвдэндорж нөхрөөр яана... Элбэгээ зөв....
Ardiin namiig zasag barij baihad iim shaardlaga tavidag bsan, genet uhaan orov uu, yav? Byh yum ongorood uls dampuurchihaad baihad
ЗӨВ ШҮҮ
худлаа байлгүй дээ ингэж эрүүл ухаанаар сэтгэх чадвар байгаа гэж үү???