Ш.Түвдэндоржыг сайд болгож, салбарын ажлыг унагахгүй байлгүй дээ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 03

Шинэ долоо хоногийн халуухан сэдэв ҮХАА-н сайдыг томилох асуудал боллоо. Сайдын суудалд Ш.Түвдэндоржыг томилохоор Ардчилсан намын бүлэг шийдвэрээ гаргасан. Гэтэл Ш.Түвдэндоржийг Ерөнхийлөгч “Сайд болгохгүй”хэмээн шулуухан мэдэгдлээ. Ерөнхийлөгч анхнаасаа ухаалаг төрийг байгуулж, давхар дээлийг хална гэж байсан болохоор дахин давхар дээлтэй сайд гаргахыг хүсэхгүй нь тодорхой.  

“Эдийн засгийн хямрал нүүрлэж Монгол Улсын бүхий л бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн салбарууд хямралд орж хаалга үүдээ барьж, гадаадын хөрөнгө оруулагчид нь зугтаж байгаа энэ үед УИХ-ын нэгэн гишүүнийг сайдаар томилчихоод салбартайгаа танилцах нэг жилийн хугацаа хэрэгтэй. Хамгийн их улс төрждөг сонгуулийн өмнөх  жилд гишүүнийг сайд болгочихоод том салбарыг даатгаж орхидог  мулгуу тархитан байхгүй шүү! гэдгийг ч хатуухан сануулаад авлаа.

МоАХ-ын үеэ өнгрөөсөн өвгөн партизанд үйлдвэр худалдаа, мал аж ахуй, газар тариалангийн салбараар бүтэн жил ч лекц уншаад ойлгохгүй нь мэдээж юм.
УИХ-ын гишүүнийхээ ажлын дөнгөн данган залгуулж, Хууль зүйн байнгын хорооны даргын ажлыг ёстой төгс төгөлдөр гурилдагч хэмээн сөрөг хүчнээсээ хамгийн их донго авдаг Ш.Түвдэндоржийг ҮХХАА-н сайд болгоно гэж бодохоор ухаан санаанд яавч багтахгүй бөгөөд амь төдий дэнжигнэж байгаа улс орны нарийн ширийн асуудлуудын учрыг олход цаг хугацаа алдахгүй чадалтай чадвартай салбарын хүний эрэлд гарахыг АН-д ард түмэн, амьдрал хоёр шаардаад байх юм.
Хүн шиг амьдарч улс шиг хөгжих хайшдаа худлаа болсон тул үлдэж байгаа хоёр жилдээ хэн нэгнийг сайд болгон эрхлүүлж улс орноороо тоглохгүй байх хэмээн газар тариалангийн салбарынхан ч горьдож суугаа нь мэдээж.


МАХН-МҮАН Шударга ёс эвслийнхэн “Давхар дээл хэрэггүй”гээд мөн хэлчихлээ. Энэ хэдэд итгэх арга байхгүй бөгөөд нэг сайн тал нь хайш нь л бол хайш нь яаж л бол яаж эргүүлэх өндөр боломжтой. Маневр сайтай гэсэн үг. Маргааш л шал өөр юм яриулж болно. Хамгийн гол нь хэрхэн яаж хэнтэй ямар тохироо хийх вэ гэдэг л чухал. Магадгүй дэд сайдыг нь Шударга ёс эвслээс томилох шинэ тохироо хийх боломжтой юм.
Бие даагчид хэмээх гурван нөхөр бий. Бас л “Давхар дээлгүй ухаалаг байя”гэж хэлж явна. Энэ гуравыг хэрхэхийг хөх тэнгэр ч мэдэх аргагүй бөгөөд зөвхөн мөнгө, албан тушаал, эрх мэдэл, зувчуулж гувчуулж болохоор юу ч л байна түүгээр л наймаалцана. Өөр асуудал байхгүй. Гэхдээ өөрсдийгөө өндөр ёс суртахуунтай хэмээн тухаглаж явдаг АН-ынхан өнөөг хүртэл энэ гурван гишүүнийг тултал нь угжиж ирсэн тул мөн л хайш нь л бол хайш нь яаж л бол яаж эргүүлэх тул өнөөдөр хэлж байгаа үгийг нь байр суурь гэж үзэхэд хэцүү билээ.
Ийнхүү тал талаасаа таг Түгжилдүүлж түгжрээнд орсон Ш.Түвдэндорж сайд болох эсэх нь эргэлзээтэй бөгөөд болохгүй байх магадлал тун өндөр болоод ирлээ.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Донров(112.72.13.175) 2025 оны 03 сарын 13

Архи үйлдвэрүүд чинь ҮХАА-д харъяалагддаг биз дээ. Уг нь яг л Түвдэндоржийн салбар мөн байна л даа. Ардчилсан төр ч нүдтэй юм аа. Хэнд юу хариуцуулахаа үнэн мэдэх юм аа.

1  |  0
сандаг(103.26.193.17) 2025 оны 03 сарын 13

уг нь сайд болчихсон бол аштай юу ҮХАА яам АПУ-руу нүүж очоод Түвдэндөржийн үндсэн ажил нь ойрхон болж ажил цалгардуулахгүй амар байх байсан юм

1  |  0
oilgohod berh(123.121.197.19) 2025 оны 03 сарын 13

ene tsagiin niigen,uls toriin ongo yasiig olno gej baihgui bololtoi .Irged bid yunii toloo zorj hodolmorlj baigaagaa oilgohguigeer itgel unemshil gej yum yu baihav dee.Estoi oid toorson sarmagchunguud l baina.AN-iinhan dandaa uls tor, alban tushaaliig naimaa gej yarih yum. Ug ni naimalj boloh yum bolohgui yum gej ene delhiid baidag l baisan yumsan. Yaa j ch naimaa geechiig usergelee altiig guuliar solidog teneg baihgui bizdee.

1  |  0
oilgohod berh(123.121.197.19) 2025 оны 03 сарын 13

ene tsagiin niigen,uls toriin ongo yasiig olno gej baihgui bololtoi .Irged bid yunii toloo zorj hodolmorlj baigaagaa oilgohguigeer itgel unemshil gej yum yu baihav dee.Estoi oid toorson sarmagchunguud l baina.AN-iinhan dandaa uls tor, alban tushaaliig naimaa gej yarih yum. Ug ni naimalj boloh yum bolohgui yum gej ene delhiid baidag l baisan yumsan. Yaa j ch naimaa geechiig usergelee altiig guuliar solidog teneg baihgui bizdee.

1  |  0
nju(103.26.193.13) 2025 оны 03 сарын 13

өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?

1  |  0
Top