ШӨХТГ-ын дарга О.Магнай хэд хэдэн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг өглөө.
Тендерийн хуулинд орсон өөрчлөлтийн дагуу ШӨХТГ уг асуудлыг шийддэг, хэрэв энд хандвал шийдэж өгнө гэж итгэдэг гэдгийг аж ахуй эрхлэгчид мэддэг болсон ажээ.
ШӨХТГ-ын агентлагт тендерийн хууль тогтоомжтой холбоотой гомдол өмнөх онд 23 ирснийг шийдвэрлэсэн байна. Харин энэ оны тавдугаар сарын 5-ны байдлаар тендерт оролцогчоос 33 гомдол ирүүлсэн аж. Үүнээс 52 багц бүхий 32 тендерийн баримт бичигтэй холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлээд байгаа юм байна.
Хяналт шалгалтын ажлаар 31 гомдлыг шийдвэрлэжээ. Харин 13 гомдолын тухайд уг тендерийнх нээлт хийгдсэн байгаа учир гомдлыг хүлээн авч хянах боломжгүй гэж буцаажээ.
Баримт бичгийн шалгуур үзүүлэлт, босгыг багасгаж, олон өрсөлдөгч оролцох боломж нөхцөлийг хангах байдлаар өөрчилсөн долоо, нэг төрлийн бараа болон аж ахуй эрхлэгчийн нэр зааж оруулсан зөрчлийг арилгасан дөрөв, норм нормативыг мөрдүүлсэн нэг, тодруулга өгсөн нэг. Дээрхи 13 тендерээс ХААГ-аас боловсруулсан тав, төрийн өмч үйлдвэрийн газрын дөрөв, яамны гурав, аймаг, нийслэлийн нэг гэсэн бичиг баримтад өөрчлөлт оруулжээ.
Ирсэн гомдлыг захиалгчаар нь ангилж үзвэл: Худалдан авах ажиллагааны газраас зарласан ес, яамдуудаас зарласан ес , төрийн өмчит үйлдвэрийн газраас зарласан найм, аймаг, нийслэлээс зургаа тендертэй холбоотой гомдлууд байгаа юм байна.
Т.Дэлгэрцэцэг

Сэтгэгдэл ( 0 )