УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар “Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх, Үндсэн чиглэлийн биелэлтийг” хэлэлцэж байгаа юм. Уг асудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байхад Д.Сумъяабазар гишүүн “Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт 67,1 хувьтай байна” гэв. Өөрөөр хэлбэл энэ нь манай улсын өнөөгийн эдийн засгийн байдал 67,1 хувь буюу “Д” үнэлгээ авахаар байна гэсэн үг юм. Эндээс харахад манай улсын энэ оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн тоон үзүүлэлт 50 хувьд хүрэхгүй гэх баталгаа алга.
МАХН, МАН-аас УИХ-д дөрөв дэхь удаагаа сонгогдон ажилласны эцэст намын нөхдөөсөө “урваач, шарваач” нэр авч АН-д орсон эрхэм гишүүн Д.Арвин хэлэхдээ “Эдийн засгийн уналт манай улсад ашигтай, Яагаад гэвэл цаашид дахин төлөвлөлт хийх боломжийг олгож байгаа юм” гэв.
Эрхэм гишүүн Д.Арвин төрийн түшээ болж олон жил парламентад сууж байгаагийн шалтгаан нь Монгол улсын эдийн засгийг шал дээр хэвтүүлж дараа нь босгох учиртай байсан бололтой. Улсынхаа эдийн засгийг ийм олон жил унагах гэж ихээхэн хүч, цаг хугацаа барчихаад босгохдоо хэр урт хугацаа зарцуулах юм бол доо. Мэдээж эдийн засгаа хангалттай түвшинд унагаад авсан болохоор сайжруулах “супер” төлөвлөгөө түүнд байгаа юм болов уу гэж бодоод эрхэм эмэгтэй гишүүнд найдах л үлдэж дээ.
Өнөөдөр найман шарга дээр долларын ханш 1823,2 төгрөг, Ажилгүйдлийн түвшин энэ оны эхний улирлын байдлаар 9,4 хувь, харин инфляцийн түвшин 12,3 хувь, гадаад худалдаа 89,3 сая ам.долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үеийнхээс 26,6 хувиар өссөн тоон үзүүлэлт байна. Энэ бүхэн Манай улсын эдийн засаг ямар байгааг тэртээ тэргүй хэлээд өгч байгаа юм.
Пак генерал Солонгос улсын хөгжлийн нууцаас хэлэхдээ “Солонгос улсын хөгжлийн нууц нь жижиг, дунд үйлдвэрлэл биш. Томоохон төслүүд улсын хөгжилд хамгийн чухал байдаг” гэсэн юм. Тиймээс тэд томоохон корпарацуудаа /Hyundai, Kia, Samsung”/ байгуулан амжилттай ажиллаж, үүгээрээ дамжуулан дэлхийн зах зээлд гарч чадсан юм.
Манай улсын хөгжилд хамгийн чухал нөлөөтэй гэж хэд хэдэн чуулган дамжин яригдаад байгаа Оюутолгой, Тавантолгой зэрэг уул уурхайн төслүүд зогсонг байдалд орж нэмэлт санхүүжилтийг ирэх есдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулад байгаа. Тэр хүртэл манай эдийн засаг хэрхэн яаж тэсэх вэ.
Пак генерал олон нийтийн санал асуулгааар “тахиа, солонгос хүн хоёрын аль нь ухаантай болохыг асуусан” байдаг. Санал асуулгад оролцогчид “Солонгос хүн ухаантай” гэцгээв. Үүнд хариу болгож Генерал “Солонгос хүн үнэхээр л тахианаас ухаантай бол өглөөний 06.00 цагаас өмнө сэрэх хэрэгтэй. Тахиа өглөө 06.00 цагт дуугардаг” гэсэн юм.
Д.Арвин гишүүн ч энэ жишгээр нэг л өдөр “Монгол хүн тахиа хоёрын аль нь ухаантай вэ хэмээн асуугаад ухаантай юм бол эрт бос, хар амиа бод” гэж хэлээд суухыг үгүйсгэх арга алга. Эдийн засаг хямралтай, иргэдийн амьдрал ядуу байх тусам улстөрчдийн шоу хийх боломж нэмэгдэж, илүү ашиг тусаа олдог тал бас байдаг гэж зарим нь үзээд байгаа шүү.

Сэтгэгдэл ( 18 )
Арвинг харааж арзаганаж байхаар авгайдаа хэдэн тугриг олооч чааваас минь
Arvin chinii ooroosoo l eheldee Ooriinnhoo kompani bolon orhiin orlgoo yamarch suuri hongogui boltol hoosolchihood bur ehnees ni tolovloldoo hariya daa.Teneg avgai mini
Arvin chinii ooroosoo l eheldee Ooriinnhoo kompani bolon orhiin orlgoo yamarch suuri hongogui boltol hoosolchihood bur ehnees ni tolovloldoo hariya daa.Teneg avgai mini
энэ авгай айхтар муу юманд гаршаад байгаа шүү өөрийнх нь булхай дэлгэгдэх болоод ирэхээр АН-руу Гүндалайдчихлаа дараагын сонгуулар МАН -руу гүйх байхдаа ичих булчирхайгүй нийгэмийн хог шаар л гэж үүнийг хэлэх байх даа түүний дэргэд насаараа хулгай хүчингийн хэргээр шоронд суусан этгээд бол юу ч биш дээ
uneheer meneg abgaig dahin danin congocon uursnuu mal
zailaacheee, uher avgai
teneg usan tolgoi
Erguu avgaid ard tumen hoolnii mungugui baih ne goy bn uu, urvagch mal, iim l amitad ih hurald suuj bgaa yum daa,
Arvin gishuun unen heljee bid jaahan uhaajihgui bol hugjihgui bna yamarch tuluvlult bodlogoguigeer demii zuild ih hemjeenii mungu zardag shdee
tegeed medseer baijl songood baihdaa yadag bainaa,odoo ter baliar avgaig tejeehee bolih um bish uu
чавганцад хууртаад дахин дахин сонгоод бдаг!өөрсдөө шал тэнэг юма?
Нам сольсон улс төрийн *** ямбий чавганцын үг мөнөөс мөн дөө.
кккккк
Урвагч энэ хүнийг мөнч олон удаа сонгосондоо
Durak avgai
Эргүү мал...