Ардчилсан намын “Алтангадас” фракцынхан өнгөрөгч бямба гарагт овоо тахиж ёслол үйлджээ. Тухайн өдөр зуны эхэн сарын шиний наймны билэгт сайн өдөр байсан. Уг өдрийн 17:00 цагт Цончинболдог дахь овооны тахилга албан ёсоор эхэлсэн байна. Уг овоо нь тус фракцынханы овоо аж. Алтан гадас фракциас төр засгийн өндөр албан тушаал хашиж яваа томчууд, идэвхтэн гишүүд нь өргөнөөр оролцжээ. Тэд Цончинболдогт байрлах “Хаан жимс” амралтын газарт тухалсан аж. Уг амралтын газарын эзэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг овооны их тахилгад өөрийн биеэр оролцож, фракцынхнаа нэгтгэсэн байна. Сүүлийн үед манай төр засгийн эрх баригчид уул овоогоо тахиж, хөх тэнгэртээ улсынхаа ажлыг даатгадаг болчихоод байгаа. Ерөнхий сайдын фракцынханч мөн л энэ жишгээр явж байгаа бололтой. Улсынхаа хөгжлийг овоондоо даатгасан учир ард иргэдийн амьдрал удахгүй өөдлөн дэвжих байх аа.

Сэтгэгдэл ( 8 )
Araich Hudlaa blgui de
АЛТАНХУЯГИЙН ХААН ЖИМС АМРАЛТИЙН БОХИР ШУУД ТУУЛ ГОЛД ХАЯДАГИЙГ УСУГАЗАР МЭДЭХ ҮҮ
Ёо, худлаа байлгүй.
Togloj baigaa bailgui dee
ERguu az...
ERguu az...