Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах боломжгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 09

УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах саналыг  УИХ-д өргөн барьсан.  Тэд Монголбанкны Ерөнхийлөгчийг ажлаа сайн хийж чадаагүйгээс болж, валютын ханш өссөн гэсэн. Бие даагчдын зөвлөлийн С.Ганбаатар гишүүнд  УИХ-ын Тамгын газраас Хууль зүйн албан ёсны дүгнэлтийг хүргүүлсэн байна. Уг дүгнэлтэд "УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүн УИХ-аас томилогдсон буюу сонгогдсон албан тушаалтанг эргүүлэн татах, огцруулах санал гаргах ерөнхий зохицуулалтыг хуульчилсан боловч Монголбанкны Ерөнхийлөгчийн тухайд нарийвчилсан зохицуулалтаар хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан болох УИХ-ын дарга чөлөөлөх санал гаргасан тохиолдолд УИХ хэлэлцэхээр хуульчилсан болно"  хэмээжээ. Өөрөөр хэлбэл Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулахад бие даагч гишүүдийн эрх хүрэхгүй байна гэсэн үг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top