С.Бямбацогт: Улс орон, ард түмэнд нэн чухал хуулийн төслүүдээр зөвшилцөнө

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 09

Улс орон, ард түмэнд нэн чухал хэрэгтэй хуулийн төслүүдийн талаар УИХ-ын төвшинд цаг алдахгүй зөвшилцөх шаардлагатай гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна. Парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцсөний үндсэн дээр асуудлыг шийдэхгүй бол сандал ширээтэй зууралдсаар цаг их алдаж байгааг  МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцоллоо. УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс өргөн барьсан хуулийн төслүүд бүгд эдийн засгийн агуулгатай байгаа учраас төрийн байгуулалт, нийгмийн хамгааллын салбарын хуулийн төслүүдийг орхигдуулж болохгүй, энэ чиглэлийн хуулийн төслүүдийг ч хамтад нь хэлэлцэн батлах ёстой гэж МАН-ын бүлгийн гишүүд үзлээ.  

Сөрөг хүчний бүлгийн гишүүдээс санаачлан өргөн барьсан монгол хүн, Монгол Улсад маань хэрэгтэй хуулийн төслүүд өнөөг хүртэл хэлэлцэхгүй дарагдсаар байна. Тухайлбал, Бүсийн нэмэгдлийн тухай, Хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл бүтэн гурван жил хүлээгдэж байна. АН-аас 2012 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан "Цалин, тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ" гэсэн зорилтыг биелүүлэхийг шаардаж  МАН-ын бүлгээс хуулийн төсөл болгон өргөн барьсан ч өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй. Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, малчдын тэтгэврийн насыг наашлуулах хуулийн төслийг ч хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахгүй байгаа юм. Тиймээс хэлэлцүүлгийн шатанд хүлээгдэж байгаа улс орон, ард түмэнд хэрэгтэй хуулийн төслүүдийг хэлэлцэх талаар зөвшилцөх шаардлага үүсээд байгаа гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ. Тэрээр "Парламент дахь олонхи МАН-ын бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийн төслийг хүлээж авахгүй байх, эсвэл УИХ-ын дарга хүлээж авсан ч гэсэн хэлэлцэхгүй сунжруулж байна. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүд чанаргүй, дутуу түүхий боловсруулснаас болж УИХ-ын босго давахгүй унаж байна. Ашигт малтмалын тухай, Хяналтын тухай, Газрын тосны тухай хуулийн төсөл үнэхээр түүхий болсон. Гэвч олонхи бодлогоо хамгаална гэдэг утгаар асуудалд хандаж байна. Шаардлага хангахгүй ийм хуулийн төслүүдийг битгий хүлээж аваач гэж УИХ-ын даргаас бид шаардаж байгаа. Засгийн газар хуулиа сайн боловсруулаад оруулаад ирвэл МАН-ын бүлэг дэмжиж ажиллана. Харамсалтай нь дэмжихийн аргагүй, тордоод ч сайжирдаггүй хуулийн төслийг өргөн барьж цаг их алдаж байна. Иймд улс орон, ард иргэддээ нэн чухал, хэрэгтэй хуулиудыг яаралтай баталъя гэдэг дээр АН-ын бүлэгтэй зөвшилцөхөөр шийдсэн" гэлээ.

Газрын тухай хуулиар бэлчээрийн асуудлыг зохицуулах боломжгүй,  бэлчээрийн асуудлаар тусгайлсан хууль гаргах нь илүү оновчтой гэдэгт МАН-ын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэлээ. Бэлчээрийн даац хэтэрсэн, өвсний төрөл чанар муудаж байгаа өнөө үед бэлчээрийг хуваарьтайгаар эзэмших, ашиглах асуудлыг зохицуулах нь нийгмийн захиалга болж байгаа. Монгол Улсын газар нутгийн 72 хувийг бүрдүүлж буй 112 сая га бэлчээрийн газрыг хэрхэн хуваарьтайгаар эзэмшиж ашиглах, малчдын хооронд үүсч байгаа маргаан мэтгэлцээнийг яаж шийдэх вэ гэдэг асуудлаар ул суурьтай ярилцах ёстой гэж МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол мэдээллээ. Мөн Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон газар нутаг бүрэн бүтэн байх ёстой. Хот суурингийн газрыг гадаадын иргэнд 60 жилээр эзэмшүүлэх, 40 жилээр сунгах эрхийг олгож болохгүй гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aaaaaa(182.160.39.46) 2025 оны 03 сарын 13

bayarlalaa tanitai vzel bodol 1 bna byambatsogt gishuunee. odoo bid nar mongoliinha gazar nutagiig hyataduud solongosuudtai naimaaltsah tsag ireh yum gejv iim yum bj bolohgvi shd

1  |  0
onon(172.248.34.85) 2025 оны 03 сарын 13

tanai nam bue buendee alban tushaal ogood l odoo xeniig xorlox be yaj ulsiin xogjiliig xoish ni changaax begesen uls,, daraagiin songuuli boltol ulsiin xogjiliig ard tumenii amidraliig ulam muu bolgoj xaragduulax gesen zorilogotoi, tegeed l bud toriin suudal suubal ta nar saixan amidarna gex gee uy, ene baymbatsogt saixan xoshgoruuldag xun dee, mongoliin ard tumenii toloo ix l sanaa zobson dyrtei xun, unen chanartaa ooriinxoo turiinchindee l sanaa zobj baigaa,

1  |  0
irgen(112.72.11.112) 2025 оны 03 сарын 13

tanai manig munch olon jil demjij irlee.odoonos ta narin mun chanar tanigdaad munch durgvi hvreh bolloo.mongol svirese. urund orod dampuurasai tegvel bid daraani garaad tculmuj ugnuu geedl yarih yum bas ajligni yavuulj bolohgvi ogtcoruulaadl bai.mun mahn namig enhbayrgviger negtgeh heregtei ch geh shig hach ochood huuchin nuhdvvdteigee uulzhad iimerhvvl yum yaritcgah yum daa .joohon uhamsartai bhgvi bol bolohgvil bn shvv.mani nuhdvvd mini.

1  |  0
Top