Тэд залуустаа итгэж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 10

МАН хэзээнээсээ шинэчлэлийг хурдтай хийж байна. МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар тус намын УИХ дахь бүлгийн дэд даргад Н.Номтойбаярыг дэвшүүлэхээр шийдвэрлэсэн юм. Улмаар бүлэг хуралдаж шийдвэрээ гаргасанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бүлгийн дэд даргаар сонгогдлоо. МАН-д У.Хүрэлсүх, С.Бямбацогт, Ж.Энхбаяр нарын залуучууд хэдхэн жилийн өмнө хүчтэй орж ирж байсантай ижил 70-аад оны сүүл 80-аад оны эхэн үеийн залуучууд ийнхүү Н.Номтойбаяртай мөр зэрэгцэн орж ирж байна. Өмнө нь НИТХ-ын МАН-ын бүлгийн даргаар Д.Амарбаясгаланг томилж итгэл үзүүлж байсан бол одоо тэд УИХ-д хүч түрэн орж ирлээ. Ажиглагчид олон төрлийн хүчин зүйлс нөлөөг харж байгаа ч эцсийн дүндээ УИХ дахь бүлгийн дэд дарга болгоно гэдэг нь ихээхэн ачаалалтай УИХ-аар хэлэлцэгдэх болон хэлэлцэж буй асуудлууд дээр нэг бүрчлэн ажиллаж, зөвшилцөл яриа хэлэлцээний бүхий л шатанд оролцох тул маш яривагтай ажил байдаг. Гэхдээ МАН-ынхан залуустаа их ачааны нэгэн хэсгийг ийнхүү үүрүүллээ. Н.Номтойбаярын хэрхэн яаж ажиллах нь дараа дараагийн залуус ялангуяа түүний тэргүүлдэг НАМЗХ-ны залуучуудын улс төрийн ирээдүйн карьерт ихээхэн нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Тус намын бүлгийн дарга С.Бямбацогт өмнө нь дэд даргын ажлыг хашиж байсан юм. Н.Номтойбаярыг МАН-ын бүлгийн дэд даргаар томилсноор тус бүлэг хуучнаараа хоёр дэд даргатай ажиллах юм. Өөрөөр хэлбэл тус намын бүлэг Д.Оюунхорол, Н.Номтойбаяр гэсэн хоёр дэд даргатай болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MAN-iin gishyyn(151.159.13.121) 2025 оны 03 сарын 13

Manai nam ch syirch bna doo, dandaa gemt kheregt kholbogdoj bdag mangar tankhai es surtakhuungyi maliig iim alban tushaald taviad bkhdaa ch yaakhav dee, khelekh yg alga daa, MAN bol luivarchid avilgahcidaar dyyrsen bsan odoo tankhai balmad es surtakhuungyi khymyyseer dyyrekh yum bna l daa

1  |  0
douchebag(108.247.248.150) 2025 оны 03 сарын 13

buhel buten namiig hudaldaad avchihaj boldog bolison iym biz dee... zaluusdaa itgeh bish MONGON-d itgedeg bolj dee hoorhiis...

1  |  0
unen(172.248.34.85) 2025 оны 03 сарын 13

nomtoibayr mongoliin ard tumenii toloo ajillae geed baigaa yum uu, mongolchuudaa shulj amidarch baigaa chini saixan sanagdaa uy, yana daa estoi booljis xutgachixlaa

1  |  0
Zochin(182.160.1.147) 2025 оны 03 сарын 13

Vhsnee itgel huleelegdgiin.MAN ur tulburtuu barigdaad hvnd baidald orson gesen.Teeed mungutei bayanid alban tushaal ugch baij 1.0 terbum tug avsan shigee uruu l tuluuleh gej baigaash dee.Vneheer itgel huleelgej baigaan bol gazriin naimaachniihaa orond namiin darga bolgoh n yasiin.MAN dandaa hudal huurmag shoy hiij baih yumaa.

1  |  0
zochin(124.158.109.14) 2025 оны 03 сарын 13

manai nam buur balarchih um baina l daa

1  |  0
би(202.179.20.197) 2025 оны 03 сарын 13

иш чаавас үүнээс дээр юм олдсонгүй юу

1  |  0
би(202.179.20.197) 2025 оны 03 сарын 13

иш чаавас үүнээс дээр юм олдсонгүй юу

1  |  0
Зочин(124.158.74.12) 2025 оны 03 сарын 13

МАН нам залуучууддаа итгэл хүлээлгэж байгааг зөв гэж үзэж байна. Н.Номтойбаяр гишүүнд амжилт хүсэе

1  |  0
Top