Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёр нууц гэрээ хийгээд, хятадуудтай найз болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 12

Намбарын Энхбаяр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёр найз болжээ. Н.Энхбаяр авлигын хэргээс болж эх орондоо ирэхгүй байгаа. Үүнийгээ өөрөө “эрүүл мэндийн асуудал” гэдэг ганцхан үгээр хаацайлж худал хэлээд байгаа юм. Авлигын загалмайлсан эцгийн хэрэг ар араасаа гарч ирсээр байна. Тэрбээр Сингапурт 4 сая ам.долларын оффис эзэмшдэг болох нь ч тогтоогджээ. Мэдээж улс төрд “том” явахдаа энэ зэргийн хөрөнгийг зохицуулсан нь дамжиггүй.

Харин түүнийг АТГ-аас шалгасны эцэст 100 сая ам.доллар зувчуулсан гэдгийг нотолсон. Одоогоор тэрбээр дахин нягт нарийн хор найруулж, намынхнаа удирдан нууц чиглэл өгөөд хөгжингүй улсын тансаг хотод  хөлөө жийн амарч суугаа.  

Ингээд Н.Энхбаярыг “диваажинд” суугаад удаагүй байтал Н.Алтанхуягийн охин “Цэвэр агаар” сангийнхны хэрэгт холбогдсон. Холбогдох холбогдохдоо түүний охин А.Саранзаяа нь “Цэвэр агаар сан”-гийн төслийн мөнгөнөөс хувьдаа завшсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдчихсон. Тэгэхээр авлигын загалмайлсан эцэг Н.Энхбаярын хэрэгтэй тун төстэй төрлийн хэрэг бөгөөд яг адилхан улсын мөнгө идсэн асуудал байхгүй юу.

Ингээд хайрт охин нь хэрэгт холбогдсоноор Н.Алтанхуяг Н.Энхбаярын ял эдэлсэн зовлонг ойлгож эхэлжээ. Тиймээс Н.Энхбаяраас суралцаж тэр замналаар явахаар шийдсэн бололтой.

Бас болоогүй Н.Алтанхуяг ирээдүйгээ бодоод Н.Энхбаяртай маш нууц гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл тэд дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцох албан бус гэрээг хийгээд нуучихжээ. Н.Энхбаяр хятадуудтай дотно харилцаа үүсгэн улс төрийн нэлээд асуудлыг ярилцаж, гэрээ байгуулаад яваа тухай эх сурвалж мэдээлж байна. Тэгэхээр Алтангадас фракцынхан болон толгойлогч Н.Алтанхуяг, Н.Энхбаяр гурав төрийн толгойд очсон цагт манай улсын ирээдүй юу ч болж мэдэхээр байна. Муугаар бодоход л урд хөрштэй нэгдэх вий гэсэн айдаст автах юм.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(202.179.20.172) 2025 оны 03 сарын 13

Gutgeleg

1  |  0
enig bichsen hujaad(112.72.11.108) 2025 оны 03 сарын 13

ungdag gazraa ocij ungarai.alna shvv.

1  |  0
Zochin(220.237.34.142) 2025 оны 03 сарын 13

Erguu hunii udriin temdeglel bichij tolgoi erguuleheee bolij uz. Enhbayrig iim bolgochood elbegdorjtonguud odoo bas duusaagui elbegdorj bas yund shunaad bg um boloo.

1  |  0
g.ganzo(202.179.20.244) 2025 оны 03 сарын 13

vnen wmiig barimttai bich....balai wm...

1  |  0
Bat(27.123.214.115) 2025 оны 03 сарын 13

Saaral chono Tsuuvur chono. Ireh 2016 ond gor n garna daa Odoohondoo ed nar hen hendee medeej maash ih heregtei bga bolohoor yu ch bolohgui l de

1  |  0
эрдэнэ(103.26.193.18) 2025 оны 03 сарын 13

Ёстой солиорсон юм бичиж байх юм.Ийм ичмээр юмаа орондоо яриач.

1  |  0
mgl(76.29.58.237) 2025 оны 03 сарын 13

neg sonin baliar tsuu taraagaad bnaa ene hujaa humuus.mongold baihad hetsuu bolno geed.erthen iish tiishee garj nuhee uh geed.yu gesen ug ve bur tsaanaasaa zohion baiguulttai baliar yum yarigdaad teriig ni ene survaljlagchaas avahuulaad sonin sonin yum niitleed baih yum.tarih ugaahaa boliul taarna.

1  |  0
irgen(112.72.11.122) 2025 оны 03 сарын 13

yamar hujaagin zahialgar hudlaa yumaa biched bga baas ve chi.

1  |  0
irgen(112.72.11.122) 2025 оны 03 сарын 13

yamar hujaagin zahialgar hudlaa yumaa biched bga baas ve chi.

1  |  0
balt(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

saixan xudalch bnaa xa kkk

1  |  0
Sveta(49.0.135.210) 2025 оны 03 сарын 13

Hytadad alban tushaalaa ashiglasan nuhdiig tsaazladag shig iim uls ornoo hudalddag nuhdiig tsaazlzval taarna

1  |  0
ganaad(89.82.89.190) 2025 оны 03 сарын 13

chi uuruu hytadiin tagnuul bna uhii hochnogoo zail daa mongoloos

1  |  0
xxx(202.179.20.219) 2025 оны 03 сарын 13

altangudas ugaasaa hentei ch huvuaaltsahad belen shtei haruulsaar irsen.idee beer dald helbertee l orj bna daa

1  |  0
Top