Ц.Даваасүрэн дарга амласандаа хэзээ хүрэх бол

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 13

Одоогоос гурван сарын өмнө УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн энэ хаврын чуулганаар бондууд хэрхсэн талаар нээлттэй сонсгол зохион байгуулна гэж амлаж байжээ. Гэвч тэрхүү амлалт бүхий албан бичгээс хойш бүтэн гурван сар өнгөрчихөөд байхад нээлттэй сонсгол сураггүй л байна. Сар хүрэхгүй хугацааны дараа завсарлах хаврын чуулганаас урьтаж амласнаа хэрэгжүүлэхгүй бол хоног хугацаа харвасан сум шиг өнгөрч байна.

Төсвийн байнгын хорооны даргын хийнэ гэж амласан нээлттэй сонсголоор Хөгжлийн банкинд байршуулсан "Чингис" болон "Самурай" бонд, БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаа байдал, үр дүнгийн талаарх мэдээллийг сонсох ёстой байв. Хэрвээ нээлттэй сонсголыг цаг тухайд нь хийчихсэн бол ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжтэй хоршоод үр дүн нь өнөөдрийнхөөс хавьгүй илүү байх байжээ. Ингэхэд Ц.Даваасүрэн гишүүн амласнаа хэзээ биелүүлэх юм бол доо

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bie unelegchid amlalt gej bii yu?!(123.121.214.62) 2025 оны 03 сарын 13

Gomo -d hezee ner hund baisan yum be.

1  |  0
bie unelegchid amlalt gej bii yu?!(123.121.214.62) 2025 оны 03 сарын 13

Gomo -d hezee ner hund baisan yum be.

1  |  0
Top