2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө АН-ын фракцуудаас хамаарна

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 14

Монголын ард түмэн ардчилсан засаглалыг сонгоод олон  жилийг өнгөрөөжээ.  ард түмэн сонгууль гэдэг улс төрчдийн тоглоомын нэг хэсэг болоод удаж байна. Иргэдийн сонгуулийн оролцоо сонгуулиас сонгуулийн хооронд буурсаар байна. Улс төрчид аливаа сонгуульд нэр дэвшихдээ хэдэн сарын өмнөөс бэлтгэл ажлаа хийж эхлэдэг байсан бол одоо арай өөр болжээ. Наадмын маргааш намар гэдэг шиг сонгууль дуусаад дараагийн сонгууль, албан тушаалын төлөө марафонд бэлтгэж эхэлдэг нийгэмд бид амьдарч байна.

УИХ-д гурван ч удаа сонгогдсон Х.Баттулга гишүүний дараагийн албан тушаалын  сум хаашаа чиглэж байна, Яагаад сайдын албан тушаалаа өгсөн байж болох вэ? Гэсэн асуудлыг хөндөх болно. Түүнийг “Женко” Баттулга гэдгээр нь олон түмэн андахгүй мэднэ. Баттулга сайд 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаас эхлэн түүний албан тушаалын төлөөх тэмцэл эхэлсэн гэж хэлж болно. Гэхдээ түүний улс төрд орох сэдэл нь 2002 онд болсон зудаар нутагтай хэдэн машин өвс, тэжээл авч очсон нь нутгийн иргэдийн сэтгэлд нийцсэн нь өөрт нь их таалагдсан гэдэг. Нэр хүнд, эрх мэдэлтэй байхын үнэ цэнийг мэдэрсэн байж болно.

МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Давхар дээл” тайлах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эцсийн санал хуралтыг явуулахад 17 сайдаас ганцаараа давхар дээлээ тайлъя хэмээн шийдсэн нэгэн. Давхар дээлээ тайлах асуудлаар ээлжит шоу тоглолтоо хийж ҮХАА сайдын албан тушаалаа ч өгөөд амжсан. Магадгүй тэр давхар дээлээ тайлах хүсэлгүй байгаа сайд нарын өмнөөс хариуцлага хүлээж улс төрийн соёл гээчийг харуулсан  хэрэг байж болно. Засгийн газраар дүүрэн давхар дээлтэй суухыг хүссэн хүн байхгүй гэдгийг өөрийн үйлдлээр ямартай ч харуулаад авсан. Сайдын суудлаа өгсөн ч гэсэн түүний орийг залгах хүн МоАХ фракцаас л гарна. Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэр нь өөрчлөгдөхгүй гэсэн алтан дүрэм байдаг.

Зүгээр ч нэг сайдын албан тушаалаа өгөөд гишүүний ажлаа хийгээд явах нэгэн биш. Х.Баттулга гишүүн ардчилсан намын МоАХ фракцыг тэргүүлдэг. Ардчилсан намын  МоАХ-ын гэдэг бол тус намын хамгийн нөлөө бүхий томоохон фракц юм. Х.Баттулга гишүүнээс өмнө одоогийн ерөнхийлөгч тус фракцыг тэргүүлж байсан. Ерөнхийлөгч тэргүүлж байсан гэдэг утгаараа фракц дахь түүний нөлөө их. Намын дотоод дахь аливаа асуудал дээр МоАХ-ны одоогийн тэргүүнээс  гадна хуучин тэргүүний нөлөө их байна. Аль фракц нь ЗГ, УИХ-д олон суудалтай байна гэхээсээ илүү намынхаа ҮЗХ, Бага хуралд хэр олон хүнтэй байх нь хамгийн чухал юм. МоАХ бол ардчилсан нам дотроо хамгийн их дэмжигчтэй фракц юм.  Тиймээс ардчилсан намд болон Монголын улс төрд түүний нөлөө асар их, гэхдээ хэрхэн ашиглахаас бүх зүйл шалтгаална.

Х.Баттулга гишүүнийг  дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд МоАХ-ын фракцаас дэвших хамгийн магадлалтай нэгэн гэж нэрлэж болно. Түүний ард фракц нь одоогийн ерөнхийлөгч байгаа гэж хэлэхэд хэлсдэхгүй. МоАХ-оос дараагийн ерөнхийлөгчийг сонгох фракцын бодлого байж магадгүй. Тиймээс хувиараа болон фракцийн зүгээс сонгуульт ажилд эртнээс бэлтгэж байж болох юм. Хийсэн ажил, улс төрийн байр суурь, үзэл бодлоо олны өмнө ил болгож байгаа нь нэгийг хэлээд өгөх юм. 

Х.Баттулга гишүүний санаачлагаар “шинэ сум төсөл” хэрэгжиж байгаа. Тус төслөөрөө дамжуулан өөрийгөө нилээн сайн рекламдаад авсан. Тус төсөл нь хөдөөгөөс хотруу чиглэсэн нүүдлийг багасагаж, хөдөө орон нутагт дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийг амьдрахад таатай нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн төсөл байсан. Тус төсөл эрчимтэй урагшлаж байсан ч санхүүжилт болон бусад асуудлаас болж удаашрах төлөвтэй болсон. Удааширч байгаа асуудлыг Н.Алтанхуягийн ЗГ-руу жинтэй гэгч үгс холбон илэрхийлээд авсан. Х.Баттулга гишүүн УИХ-ын дарга З.Энхболд нар төслийн нээлтийг зарим сумдад хийж    улс төрийн тоглолтоо хийсэн. Давхар дээлийн тайлах төсөл дээр хүртэл З.Энхболд түүнтэй ижил саналтай байсан. Хэрвээ давхар дээл тайлах төсөл батлагдсан бол ЗГ огцрох хүртэл асуудал гарах учраас З.Энхболд 76 гишүүний хэрүүлийг зохицуулж сууснаас олон тэрбумын төсвийн асуудлыг зохицуулах сонирхол байсан учраас Х.Баттулга сайдтай санал нэг байсан байж болно.  Ямартай ч энэ бүхнээс З.Энхболдтой хамтарч байгаагаа Ардчилсан хүчний холбоо фракцын дэмжлэгийг авч байгаагийн илрэл хэмээн харж болохоор байна.  

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ерөнхийлөгч болох замд хамгийн их саад болж болох фракц бол Н.Алтанхуягаар удирдуулсан Алтан гадас фракц юм. Алтан гадас фракц ЗГ, УИХ дээр улс төрийн тоглолтын гол удирдагч нь болоод байгаа. Шинэ сум төсөл удааширж байгааг УИХ-ын гишүүн Х.Баттулга ерөнхий сайд Н.Алтанхуягтай холбоотой хэмээн өөрийн хийж байгаа ажлыг дахин нэг тодруулж , шинэ хамтрагчаа зарлаад байна. Х.Баттулга гишүүний шинэ хамтрагч давхар дээл тайлах хуулийн төсөл дээр хүртэл санаа нэгдэж байсан.

Ард түмэн ерөнхийлөгчийн сонгуулийг хол хэмээн харж байгаа бол улс төрчид маргааш эхлэх гэж байгаа мэт бэлтгэж байна. Монголчууд бид өнөөдрийн амьдралтайгаа зууралдсаар байтал сонгуулийн сурталчилгааны хуудас хаалга догшиж эхлэнэ. Эх орныхоо хөгжлийн төлөө зөв сонголт хийхийн тулд бас нэгийг тунгааж маргааштай золгох цаг нь болжээ.

Д.Буянбат

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АЗИ ТИВ(103.26.193.18) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
Zochin(89.82.89.190) 2025 оны 03 сарын 13

Battulgad ymarch naidvar baihgui ungursun hugtsaand teneg mal gedgee hangalttai notolson mongol ulsiin ediin zasagt mach ih hohirol uchruulsan nuhur

1  |  0
Baagii(103.23.51.9) 2025 оны 03 сарын 13

Battulgaar yaadgimbe...Neeg ix sxn xaragddag xun, shal xudlaa, zugeer uls tur xuusun, setgel sanaagaar togloson nuxur bnale...Yarixaas uur zuilgui, tgd ch oligtoi goy ch yarij chaddaggui, xun chanargui yum shig xaragdaad bdin...

1  |  0
кккк(202.70.41.190) 2025 оны 03 сарын 13

Бас бодох л хэрэгтэй юм байна

1  |  0
iron(202.179.13.133) 2025 оны 03 сарын 13

дажгүй академик түвшинийх болчиж.. бичээд бай

1  |  0
Top