МАК-ч мангас юмаа!

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 14

 

МАК гэж Монголын төрийн толгой дээр гараад суучихсан дархан эрхтэй том компанийн эрх ашигт нийцүүлсэн шийдвэрийг улстөрчид гаргах гээд байгаа талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тэрчлэн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Цагаансуваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзээд байгаа нь асуудлыг хэрхэн шийдэх гээд байгааг баталгуулаад байна. Харин УИХ дахь “Шударга ёс эвсэл” эл  асуудлаар тав хоногийн завсарлага аваад байгаа нь цаашдын шийдвэрүүдэд  нөлөөлөх эсэх нь одоогоор тодорхой бус байна. Ямартай ч МАК-ийнхан салбар хариуцсан сайд Д.Ганхуягийг уурхай дээрээ аваачиж байгаад төрийн зүгээс эзэмших хувь хэмжээгээ бушуухан тогтоож өгөхгүй бол бүтээн байгуулалтыг зээлээр санхүүжүүлэх гэрээ, баяжмалыг урьдчилан борлуулах ерөнхий гэрээний хүрээнд хийгдэх ажлууд зогсоод байгаа талаар лекц уншсан нь саяхан.

 

Тиймээс ч сайд эрхэм  Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан юм. Төсөлд нь тусгаснаар бол нийт хөрөнгө оруулалт болох нэг тэрбум ам.долларын 34 хувийг төрийн хөрөнгө оруулалтаар хийж, 34 хувийн хувьцааг төр эзэмшихээр зааснаа хуулийн дагуу гэж байсан. Тэр хэмжээний хөрөнгө мөнгийг энэ оны хоёрдугаар улиралд Засгийн газрын бонд гарган шийдвэрлэхээр тусгаж оруулж ирсэн нь хууль зөрчсөн асуудал биш гэсэн тайлбарыг сайд өгөөд байсан. Тэгтэл Эдийн засгийн байнгын хороо бүр төр эзэмших шаардлагагүй гэсэн шийдэлд хүрчихсэн.

 

Энэ нь МАК-ийн зүгээс төр засгийн шийдвэрт оролцоогоо бүрэн дүүрэн харуулж чадаж байгаа хэрэг гэхээс өөр юу гэхэв. Уг нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хуулиараа бол төр Цагаан суваргын ордын  51-ээс доошгүй хувьд эзэн суух ёстой. Улсын төсвөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон орд гэдэг утгаараа  51-ээс доошгүй хувь нь төрийн мэдэлд үлдэх ёстой. Хууль журамд ингэж заасан байгаа ч,  МАК-ийн эрх мэдэл эзэн дийлж төрд ширхэг хувь ч үлдээхгүй янзтай байх юм.

 

Тус ордын тухайд стратегийн ач холбогдол өндөртэй ордуудын жагсаалтад албан ёсоор бичигдээд долоон жил болж байгаа билээ.   Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, Дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой орд гэгддэг. Тэр ч үүднээсээ төрийн зүгээс тогтсон бодлоготой хандах ёстой төслүүдийн нэг боловч хэрэг дээрээ төр нь нэг бизнесийн бүлэглэлийн өмнө ингээд л сулбайгаад унаад өгч байгаа харагдана.

 

Б.Итгэлт

 

 

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bb(202.179.20.201) 2025 оны 03 сарын 13

Төр эзэмшдэггүй юм бол 34 хувийг хувьцаа болгон ард түмэнд үнэгүй тарааж өгөх шийдвэр гаргаж өг Их хурлын авилгачдаа !!!!!

1  |  0
rrr(49.0.129.88) 2025 оны 03 сарын 13

ene metiin uudgvi ymnuud mongoliin xamag saixan baigalig ustgaj chadaj bga nowshnuud shdee bidnii undni tsewer usig ustgaj vgvi xiij bga uls da ed nar xezee negen tsagt baigali xariugaa awaxal bx bas ch yaxaw uuriin kompani ym da gadniixand aldaad bga n tun ebegnelteiya xariixanig bvgdig n zailuul

1  |  0
h(103.26.193.1) 2025 оны 03 сарын 13

tegj bhgui shuu de ard tumenii umch shuu dee mak mongol er ni yamar yum hiisen yum be

1  |  0
odko(202.179.10.74) 2025 оны 03 сарын 13

ern undesnii tom companiiig ingej doosh n tataj ajiliig n unagah hend ashigtai w setguulch itgeltee shuud helehed hariinhand hujaa nart l ashigtai mongol hvn mongol hvnee demjih tsag bolson

1  |  0
odko(202.179.10.74) 2025 оны 03 сарын 13

undesnii tom compniudaa tor demjih heregtei tedl mongoliig awch ywna. hariinhan bol hezeech ulsiig min hogjuulehgui bid oorsdoo hogjuulen

1  |  0
zoloo(123.81.126.133) 2025 оны 03 сарын 13

unegui yum gj bdgui yum songuuliar tsatsaad bsan munguu 10-100 dahin nugalj olj awah gj bgaa ni todorhoi haragdaj bna sh te. biznessmen-uud hezee ch ashiggui yumand mungu gargaj tsatsdag humuus bish. alsiin haraagui songolt hiisen bid uursduu ch buruutai

1  |  0
eneffg(31.164.198.35) 2025 оны 03 сарын 13

ard tvmniii hurongo gazariin baylag husch hulgailan zarsan xxk geh ene deeremchin ergeegeed mongol tvmend yu hvrteej bn ? nomtoi bayr geech baar hessen er yonhon . dornodoos garch . dornodiin emnelegt . hujaagiin jiliin nasgvi ymbiii nisdeg avs ogsnoo gaihaj bgaag yu gej oilgoh uuu tamineee . ard tvmen ene nymtaishir geech vampiraaas omchoooo salgaj avah tsag aisui . ser tvgei !!!!!! mongolchuudaaa

1  |  0
зочин(103.26.193.17) 2025 оны 03 сарын 13

төр эзэмших хэрэггүй юм билээ 350 сая доллар хэн нэгэнд өгөх шийдвэр гарвал бүр буруу болно. татвараа л авъя. гүйцээ.

1  |  0
zochin(89.82.89.190) 2025 оны 03 сарын 13

Tur oroltsohoor hedhen hun l bayjidag makiig demjih estoi undesnii kampani chuu dee oyutolgoin 34huvi geed ih urund orson mongolchuud tatvaraa sain avaad demjeed yvah estoi

1  |  0
Top