Н.Батбаярын асуудлыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 16

Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг маргааш хэлэлцэнэ. Мягмар гаригт хуралдах Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  Засгийн газрын гишүүнийг огцруулах буюу Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Хуулийн дагуу Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг долоо хоногийн дотор  байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх ёстой юм.   Гэсэн ч намуудын үзэл бодлын зөрөө ажлыг удаашруулж байгаа талаар мэдээлж байсан. Өнөөдөр болох чухал үйл явдлуудын тоонд сайд Н.Батбаярыг огцруулах эсэх асуудал орж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

Ер нь монголын эдийн засаг дампуурчихаад байхад юунд нь худлаа яриад суудалдаа хорогдоод байгаа юм болоо. Хурдан л дараагийнхаа хүндээ өгмөөр юм даа тэгвэл нэр цэвэр дэ

1  |  0
Top