Намын бүлгүүд хуралдана

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 16

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар саналаа нэгтгэх юм. Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд  эхлэх бол Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд эхэлнэ. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд болох аж. Мөн нам, эвслийн бүлгүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах ажлын хэсэгт саналаа хүргүүлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top