Засгийн газраас өргөн барьсан Газрын тухай багц хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа явагдаж байсан ч өнөөдөр Засгийн газраас хуулийн төслөө эргүүлэн татлаа. Энэ тухайгаа УИХ-ын даргад албан бичгээр уламжилсан байна. Газрын тухай хуулийг иргэд, олон нийт ихээхэн шүүмжилж, сөрөг хүчнийхэн дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байсан. Учир нь гадны иргэд, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, өмчлүүлэх заалт орсон хэмээн иргэд эсэргүүцэж байсан билээ. Харин Засгийн газраас үүнийг үгүйсгэж гадныханд газраа эзэмшүүлэхгүй гэдгээ хэлсэн юм. Гэсэн ч олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн хуулийн төсөл батлахгүй гэдгээ мэдэгдээд Засгийн газраас хуулиа эргүүлэн татаж байна.


Сэтгэгдэл ( 1 )
mongol orond maani ediin zavag cergej ard tumnii amidarliin tuvshin togtborjoogui noxtsold gazriig gadaadiin irgeded ashiluulax tyxai xuuli batlax xereggui er manai mongol ulc xum am tsoontei boloxoor gadnii olon irged mongold cuurishij gazriig ezemshix ecgui.mongoliin gazar nutag malchidin belcheeriin aj axui gazar um .bidnii obog deedec ene gazar nutag ob coeliig obluulj ogcon ene ooroo baylag um shuu .ene bol tucgaar togtnol olon baatarlag mongolchuudiin tsuuvaar oblogdvon gazar nutag.