Дарга нарын 65 хувь нь гадаад томилолтын зардлаа хэтрүүлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 20

Өнгөрсөн жил төсвийн ерөнхийлөн захирагчдын 65 хувь нь гадаад томилолтын зардлыг 2,2-558,3 сая төгрөгөөр, 11 төсвийн ерөнхийлөн захирагч гадаад зочны зардлыг нийт 1 тэрбум гаруй төгрөгөөр батлагдсан төсвөө хэтрүүлснийг аудитын байгууллага тогтоожээ. Энэ нь Төсвийн тухай хуулийн 14.3.-т “Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой, үр ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангаж, өөрт хамаарах төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг ... Засгийн газар, Улсын Их Хурлын өмнө бүрэн хариуцна”  гэсэн заалтыг зөрчсөн байна. ҮАГ-аас хийсэн судалгаанд хамрагдсан 110 төсөвт байгууллагын 1341 ажилтан гадаадад томилолтоор ажилласан ба томилолтын зардалд нийт 4.0 тэрбум төгрөг буюу 1 хүнд дунджаар 3.3 сая төгрөг зарцуулсан аж. Тиймээс холбогдох байгууллагаас хэн гэдэг дарга хэдий хэмжээний мөнгөөр гадагшаа зорчоод хэдэн төгрөгөөр томилолтоо хэтрүүлснийг олон нийтэд ил болгох юм байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн (202.179.10.150) 2025 оны 03 сарын 13

Ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлсэн эдгээр хүмүүсийг дахин сонгуулаар гаргахгүй байхыг анхаарч сайн санаж явах хэрэгтэй

1  |  0
Top