“Зуун чухал сэдэв” нэртэй уг нэвтрүүлэгт үндэсний аюлгүй байдал, төмөр зам, хятадын бодлогын талаар нухацтай өгүүлсэн байна. Энд улс төрч, зохиолч, эрдэмтэн судлаачид гээд олон хүмүүс өөр өөрийн мэргэжил мэдлэгийнхээ хэмжээнд асуултад хариулж, өөр өөрсдийн үзэл бодолыг илэрхийлжээ.
Манай улс аль нэг улсын хараат бус, бие даасан хөгжилтэй улс орон болохын тулд хамгийн түрүүнд хэд хэдэн үйлдвэртэй болох ёстой. Бид нэг ёсондоо одоогоор хятадын хараат байна. Тэднээ эдийн засаг хямрахад манайх дагаж хямардаг хямраагүй байсан ч хятадууд хямруулж байгаа. Хүний гар харж, хятадаас хамаг бараагаа зөөхөө больсон цагт бид эдийн засгийн хямралд өртөхгүй байх боломжтой болно.
Ганцхан энэ асуудал ч биш улс эх орны хөгжилд төмөр зам, үйлдвэр хоёр яах аргагүй холбоотой нь үнэн. Гэтэл манай улс төмөр замаа хятадын бодлогоор тавихаар болчихсон. Манай эдийн засгийг хямарсан үеийг далимдуулан тэд том том эх орныхоо алс ирээдүйг харсан бодлогыг хэрэгжүүлээд манайхнаар зөвшөөрүүлээд авчихаж байна.
Уг нэвтрүүлгийн талаар зарим хэвлэлээр хэт шүүмжлэлтэй хандаж байна. Гэхдээ нийт масс бол дэмжиж харагдлаа. Төлбөртэй захиалгат нэвтрүүлэг хийлээ гэжээ. Төлбөртэй бол би сэтгүүлчийнхээ хувьд баярлаж байна. Эх орныхоо ирээдүйн төлөө, үгээ хэлж, оюунаа хуваалцаж байгаа хүмүүсийг ард түмэнтэй нь уулзуулаад иргэдэд өөр өөрсдийн дүгнэлтээ хийх боломжыг олгосон байна. Хамгийн гол нь тэнцвэртэй, тэр эх орны ирээдүй болсон төмөр замын тухай гаргасан шийдвэрийг дэмжиж байгаа болон үгүйсгэж байгаа хүмүүсээс аль альнаас нь яриа авчээ. Бүр хөдөөгийн малчнаас хүртэл очоод яриа авчихаж, энэ бол хөдөлмөр сэтгэл зүтгэл. Харин хэн нь үнэн хэн нь худал ярьсаныг мэдээж эрхэм уншигч, үзэгч та өөрийн оюундааа шүүнэ.
Магадгүй үүнийг бичихээр бас хэн нэгний захиалгат гэх хүн таарах байх. Манай сайт УИХ-дахь “Алтан гадас” пракц, Засгийн газар болон хонь чоно мэт болоод байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Женко Х.Баттулга нарын хэнтэй нь ч хамтран ажиллах болон ямар нэгэн гэрээгүй, хамааралгүй. Харин уг нэвтрүүлгээр яриад байгаа эрдэмтэд, зохиолчид, малчид, ажилчид бол хэнтэй ч гэрээ хийж мөнгө, төлдөггүй төлөх шаардлага ч байхгүй өөр өөрсдийнхөө ажлыг хийгээд улсынхаа төлөө хөдөлмөрлөж байгаа хүмүүс.
Энэ хүмүүст үгээ хэлсэнд нь баярлаж байна. Шуналгүй, хөдөлмөрөөрөө амьдарч байгаа эх орноо хэзээ ч худалдахгүй, жинхэнэ эх орон ч хүмүүс улс төрд ордоггүй. Түүний бохирыг мэдээд зугтаадаг. Тэгэхээс ч өөр аргагүй байдалд хүргэжээ. Эх оронч улс төрчдийн амийг хэн нэгэн хөнөөсөн, учир бүтүүлгээр амиа алдсан, харамсалтай хэргүүдтэй ч холбоотой байх. Энэ мэтээр тэдний зоригийг мохоосон байна. Гэхдээ жинхэнэ эх оронч мөртөө улс төрд орохгүй байгаа хүмүүст бид гомдох ёстой. Эрлийз хурлийз манай эх орны ирээдүйг баллах хувийн ашиг болон зөвхөн өөрийн үр удмыг насаараа идэх хөрөнгөөр тэжээхийн төлөө яваа “гайнуудыг” дэмжиж улс төрд оруулсан иргэд ч өөрсдөө буруутай. Тэдэнд автаж, “гошгорсон” өөрсдийнхөө хийсэн буруугаас болж, өлсөж, ядарч зовж, эх орноо алдах тухай яригдах дээрээ тултал сонголт хийсэн хүмүүст эх орон гомдох ёстой.
Улс төрд үнэн сэтгэлээсээ эх орныхоо алс ирээдүйг бодоод шийдвэр гаргадаг хүн тун ховор. Би бол өдрийн од шиг гэж хэлнэ. Иргэд Женко Х.Баттулгыг Оросуудтай найзалдаг, орос эхнэртэй, оросын бодлогыг хэрэгжүүлэгч гэцгээж байна лээ. Харин Н.Алтанхуягийг хятадуудтай хамтран ажиллаж, тэдэнд эх орноо зарахаар болсон тухай ярьдаг, бичдэг. Хэн нь бидний эх орныг аварч, хэн нь дампууруулах хүн болохыг таах аргагүй. Ярьсан зүйлд нь итгэхэд бэрх байна. Тэд дотроо юу боддогийг бид хараад мэдэхгүй. Мэдэгдэхгүйн тулд жүжиглэж хүртэл сурсан хүмүүс байх. Хүнийг хэлсэн ярьсан биш, гарт баригдаж, нүдэнд харагдахаар хийсэн бүтээснээр нь дүгнэвэл илүү зөв дүгнэлтэндээ дөхөж очих жамтай.
Ямартай ч төмөр зам болон үйлдвэржилтийн асуудал манай улсын алс хол ирээдүй, оршин тогтнох үндэст хамгийн их хамаатай. Тиймээс үүнийг хэрхэн яаж шийдэхийг та бүхэн өөр өөрийнхөөрөө дүгнэж үзээд эрх чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч байгаа иргэнийхээ хувьд уг асуудалд анхаарлаа хандуулж, үгээ хэлэх хэрэгтэй. Үргэлжлжл бий...энд дарж нэвтрүүлэг үз
Н.Ганчимэг
Сэтгэгдэл ( 32 )
undur baishin urgun zamuudad bitgii huurtaarai mongolchuudaa, gazar nutgaa zarj hudaldahiig sanaarhaj l baigaa bol ter etgeed altaar zam tavisan ch bidend hereggui. mongolchuudiig ymar ch uildverleh buteeh setgelgeegui bolgoj zugeer l bayalagaa ursahiig haraad suulgahig husej baigaa humuustei hatuu temtsej eserguutseh yostoi. Ter hyatad ruu buh bayalagaa zuuguud olson mungu n ard tumend ch hurtehgui, hedhen bayachuud l hagartlaa bayajina, orond n mongolchuud hooson uhsan nuhtei, chinatownuudtai, afrikiin yaduu ulsuud shig l bolno. Bid uursduu buteeh yostoi, uursdduu itgeh yostoi.
soloirooroi .jenko mongold heregtei malnuudaa
Ene Jenko bolio mgliin ard tvmnii tolgoig ugaagaad mgl yu hiisen yum be ard bid medne shdee.harin ene zasgiin gazarchine nvdend haragdah yum hiij bgag bid harj bn.taivan ajiliine hiilge.Nevtrvvleh zohiohdoo garguun bolj Jenko.
Ёооё, Би энэ сэтгүүлчдийн ихэнхийг нь худалдаад авсан юм байна гэж бодож их шаналж байлаа. Ард түмэн энэ нэвтрүүлгийг үзэж хэрхэн харилцан ярилцаж маш их санаа зовж байгааг хөгшин би мэдэрч сууна. Гэтэл энэ сэтгүүлч дугарчээ. Баярлалаа. Ард түмнийхээ дуу хоолой байх нь сэтгүүлч хүний бахархал юм шүү. Үзэл бодлоо санаснаараа илэрхийлж чадахгүй байга өнгө мөнгөний сайтууд, өнгө мөнгөний сэтгүүлчид сөнөтүгэй.
Chi bol battulgiin buunii nohoi battulga gej orosiin buunii nohoi hudlaa gar ene nuhur gants uildver barij baigaagui mongol ulsiin hugjild asar hohirol uchiruulsan gar nymdorj goliig ni olj helsen
Хэлж ярьсанаар нь биш хийсэнээр нь гээд байх юм. хийх боломжыг нь хаачаад байгаа хийлгэхгүй байгаа нь харагдаад байна шүү дээ. Хэлж ярьж байгаагаас нь хэтийн зорилгийн нь харж болоод байна шүү дээ. Хэнийч бодсон үйлдвэржилтрүү тэмүүлж байгаа нь буруу биш шүү дээ. Би бол хийсэнд нь итгэ гэж байхаар хэтийг харж байгааг нь дэмж гэмээр байна. Н.Ганчимэг таньд хандаад хэлье сэтгүүлч хүн магадгүй дүгнэлтийг иргэдэд орхих нь эрхэм байж болно. Гэхдээ тэмцэх ёстой л юм бол уриалах ёстой. Сэтгүүлч хүн нийгмээсээ түрүүлч алхаж гарцыг хайж ард түмэнийг төөрөгдлөөс гаргаж нэг ёсондоо манлайлах ёстой. Дэлхийн олон манлайлагчид сэтгүүлчид байсан.Тайван цагт ухаан нь төр удирдадаг бол дайны цагт зоригтой нь удирдадаг гэдэг байхаа. Тэрнээс биш ард түмэнтэйгээ адилхан би ч төөрцөн алийг нь мэдэхгүй байна та өөрөө бод гэх нь ядмагхан хэрэг. Мөн юу юуний духанд хүрэлгүй би захиалгийх биш гэж амиа хоохойлох нь ч инээдтэй. Би бодохдоо зөвийн талд зогсож байгаадаа итгэлтэй л байх юм бол тэднээсээ мөнгө авсан ч ичэхгүй ил хэлнэ. Нэгэнт л хүн хэрэглээтэй л байж таараа харин зөвийн талд л явж зөвийн талаасаа л идэж уухаа, өмсөж зүүхээ эрхэмд үзнэ. Өнөөдөр монголийн сэтгүүл зүй, сэтгүүлчид нийгмээсээ даваж харж манлайлж чадахгүй байна. Иргэдтэйгээ, аж ахуйн нэгжүүдтэйгээ л адилхан амиа борлуулж гэдсээ тэжээхээс давж чадахгүй мөнгөнд уяагдаж байна. Хамгийн харамсалтай нь хоолноос хоолний хооронд давж сэтгэж чадахгүй байна.Тархи нь бас уягдаж байна. Монголд 50000₮ний өртөгөөр мөрөөдөл биелүүлэх гэж хичээдэг тэгээд хүн уйлуулах гэж баахан зохиомж тавьдаг нэвтрүүлэг олширсоноос ч хүртэл үүнийг харж болно. СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАР ЯМАГТ ТҮРҮҮНД БАЙЖ МАНЛАЙЛАХ ЁСТОЙ. ЗӨВ БУРУУ, ХУДАЛ ҮНЭНИЙ ДЭЭСЭН ДӨРӨӨН ДЭЭР АЛЬ АЛИЙГ НЬ ТЭНЦҮҮЛЭН БАРИХ НЬ БИДНИЙ ҮҮРЭГ БИШ ХАРИН ТЭР ЗУРВАСААС ЯМАГТ АНГИД ХОЛ ДЭЭГҮҮР БАЙЖ, ТЭР ӨНДӨРТ ЦЭВЭР АГААРААР АМЬСГАЛЖ, ТҮҮНЛҮҮГЭЭ АРД ТҮМНЭЭ ЧИГЛҮҮЛЖ УРИАЛАН ДУУДАЖ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ БИ ХУВЬДАА БОДДОГ
Амьдрал энэ 2 хүний хэн нь хэн бэ гэдгийг харуулах байх. Ер нь энэ төрийн үед үнэн үг хэлсэн,эх орноо гэсэн сэтгэл гаргасан хүн бүр төрийн дарамтанд өртөж байгаа нь үнэн тул иргэд зүгээр суухаас гээд л янз бүрийн КОМЕНТ л бичих юм даа. Төрийн эрх мэдэлд очиж ажилласан бүх хүн төрийг мөлжиж баяжсан нь худлаа гэж үү. Монголчууд бид хэн нь ямар эд хөрөнгөтэй байсанаа мэднэ шүү дээ. Та нар ГАНЗАГА ҮҮРЭЭД ГАНЦ НЭГ ӨМД ЦАМЦ хийж зараад өнөөдөр энгэтлээ баяжсан гэдэгт нь ИТГЭЭД байгаа юм уу. Би 1978 онд хувийн машин бас мотоциклтай байлаа. Би яаж мөнгө олсон бэ гэхээр ”ЭХЭЭС ТӨРСӨН АВЪЯАС ” -аараа дээр нь маш их хөдөлмөрлөж байж тийм түвшинд хүрч байлаа. Өглөө 8-18 цагт төрийн ажил 18-02 цагт хувиараа чадах бүхнээ хийдэг байсан. Би 1989 онд хувийн хөдөлмөр эрхлэж эхлэсэн 50 автомашинтай баазтай өөрөө 469 машин унадаг байсан мэдэх хүмүүс олон бий. Цаг үе нь хэцүү байсан ч хөдөлмөр хийсэн хүн, илүү ажилласан нь амьдарч болдог л байсан. Болох болохгүй зүйлээ НАМ ЗАСАГ т хэлчихдэг л байсан. Тэглээ гээд ШОРОН ГЯНДАН д хорих нь ховор л байсан. 1990 оны Ардчилсан хуььсгалд манлайлан оролцсон. Даанч ийм ТӨР ЗАСАГ тай болно Тэр үед хамтран зүтгэгч байсан нөхдөө ийм муухай хүмүүс болно гэж бодож явсангүй дээ. ҮНЭНДЭЭ бол Сүүлийн үеийн хөрөнгөжсөн хүмүүсийн 99 хувь нь хулгай,луйварчи
Bayartsogt, Zorigt, Gansukh ene 3-iig mongoloos huuj gargii !!!
neg yum boloh geed l bndaa.bugd dor burnee noyon nuruugaa aldahgui demjih hunee demjsen shig demjeesei.mongol uls uurd mandan badrag
Баттулга бидний монголчуудын авралын ганц од болж байна шүү дээ. Ийм юм ойлгохгүй, оросын гар хөл хэмээн хуцацгааж байгаа нөхөд бол хэн бэ гэдгийг би л лав хэлж мэдэхгүй. Баттулгад өнөөдөр мөнгө хэрэггүй, Эх орны ирээдүй хэрэгтэй. Тэр мөнгөний тал дээр дөжирчихсөн хүн. Ийм хүнийг мөнгө ашгийн хойноос явлаа гэхэд хэн ч итгэхгүй. Үйлдвэрлэлийг яаж хөгжүүлэх бодлогыг тэр маш тодорхой тайлбарласан. Монголд үйлдвэрлэл хэрэгтэй биз дээ? Хэрэгтэй гэдгийг 100 хувь хүлээн зөвшөөрөнө. Монгол алийн болгон түүхий эдийн орон байх байх юм бэ? Ер нь үүнээс цааш түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг байдлыг таслан зогсоох ёстой. Баттулгыг монголчууд бүгдээрээ дэмжих ёстой.
yaaj ch bodson jenkogiin zow shude
Battulg.g demjdeg altanhuyg bol aimshig yaj ch medeh nuhur
оюу толгойг л хар л даа бид юу авсан юм бэ энэ тухай ганбаатар баттулга батзандан нар зөндөө л хэлсэн биз харин с баяр баяжаад эх орноо худалдчихаад оргоод алга болсон одоо юу үлдэх вэ ухсан нүх усгүй газар үлдэж байна
баттулга эх орноо гэсэн чин сэтгэлтэй хүн
Uls orniig yaj zarj boldog ashigt maltmal Oyutolgoig yaj xardagiig S.Bayr. DZoriigt.nar bolox MAN gefeg Mongoliin Avilgachdiin Namiixan l sain medne dee.. ARDCHILAGCHID BAS TEDNEES SURALTSAAD BNAA UU. ARAI CH YGYI BAILGUI DEEm
Jenko g demjdeg demjihees ch oor argagui.altangadas geheer boon horchid hyatad iin gar hol l nudend haragdah um.