Д.Хаянхярваагийн дөрвөл VS Ц.Элбэгдорж

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 23

 

Улс төрчид авгай хүүхнүүдээс дутахгүй хов баздаг бололтой. Үүний уршигаар нэг туслах шүүхэд дуудагдах болсон талаар хэвлэлүүд цацаж эхлэв. Тодруулбал аяга тагш юм хүртэнгээ Ерөнхийлөгчийг муулж байгаад туслахад нь гардуулсан Д.Хаянхярваа тэргүүтэй Ч.Хүрэлбаатар Зоригт, Батхүү нар Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатарыг шүүхэд өгсөн байна. Ийнхүү цагдаа шүүхдээ тулах болсон түүхийг сөхвөл “УИХ-ын гишүүн Д.Зоригт, Г.Батхүү, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар нар өрөөндөө ганц шил юм хүртэх зуураа “Удахгүй буух Ерөнхийлөгчтэй юугаа ярих вэ дээ” гэсэн яриа өрнүүлснийг Ерөнхийлөгчийн туслах хэвлэлд ярилцлагадаа дурьдсан явдал юм.

Тэд мөн үүгээр зогсохгүй Ц.Элбэгдоржийн сүр хүч унасан гэх утгатай яриаг ч зохион байгуулалттайгаар тараасны уршигаар Ерөнхийлөгчийн санаачилж өргөн барьсан хэд хэдэн хууль УИХ дээр унасан нь гэрчилэх аж.

Хамгийн ноцтой нь дуулиан тарьж иргэдийн саналыг ихээр авч байсан ч  “Давхар дээл” тайлуулах тухай хуулийг унагасан. Шилэн дансны тухай хуулийн төсөл буцаагдсан. Мөн Х.Баттулга сайдын орны хүнийг томилохоос татгалзах асуудал дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг дахиад эсрэг байр суурь илэрхийлсэн гээд олон асуудал жагсах гэнэ.

Гэсэн ч өрөөндөө хов базаж Ерөнхийлөгчийн сүр хүчинд “халдсан” гэх гишүүд ингэж яриагүй гэдгээ батлахаар А.Ганбаатарыг худал ярьсан гэдгийг нүд цавчилахгүй баталж буйгаа хэлээд шүүхэд дуудахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
pp(122.201.25.198) 2025 оны 03 сарын 13

Khamuu tegnee

1  |  0
иргэн(202.179.10.150) 2025 оны 03 сарын 13

Их хурлын гишүүд ер нь худлаа томорч хов ярихаас өөр ард түмэнд хэрэгтэй юм хийхээ больсон ил байгаа шүү дээ

1  |  0
Top