НИТХ-ын бүлэг албан хаагчид улсын мөнгөөр гадаадад зугаалсан хэргээ хүлээгээд буй. Харин үүний дараахан мөн л хилийн чанадад аяласан иөнгө төгрөгтэй холбоотой асуудал яригдаж эхлэв. Тодруулбал Орхон аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумьяасүхийн шийдвэрээр “туршлага судлах нэрийн дор “АНУ-д “7 хоногийн сургалт”-д хамрагдахаар Орхон аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуяг, Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах газрын дарга Л.Оюунгэрэл, Цагдаагийн газрын дарга Б.Даваазул, ТЗУХ-ийн ажилтан Баянжаргал нар хилийн чанад руу мордсон байна. Эдгээр нөхөд Засгийн газрын 147 дугаар тогтоолын “Гадаад томилолтыг хязгаарлах, зардлыг хэмнэх, томилолтоор явах хүмүүсийн тоог цөөлөх” зэрэг заалтыг зөрчсөн явдал юм.
МАН-ын хувьд эдийн засгийн хямралтай үед төсвийн мөнгөөр гадаадад зугаалагч нартай улс төрийн хариуцлага тооцно гэдгээ зарласан. Мөн АН-ын гишүүд гадаад томилолтоо хэтрүүлсэн, зугаалсан албан тушаалтнуудтай хариуцлага нэхэж эхэлсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )
Унтаж байсан Ардчилсан холбоо овооны наадам хийж сэрээд, Ардчилсан хүчний холбоо Ардчилсан холбооныхоо овооны наадам дээр чи би дээ тулаад,Баян-Өндө р сумын засаг дарга шонхор фракц гэж шуураад,АЗД оролгч гражын газар өгсөнгүй гэж шөргөөцөлдөөд, ядарсан муугаа дорможилон хуушуурын үнэтэй гэж даналзаад энэ нэг л биш болж байгаагын шинждээ.
tur erhiig tur avsandaa erdej bna da