Говьсүмбэр болон Баянхонгор аймгуудын засаг дарга нарыг хууль бусаар томилсон асуудлаар Үндсэн хуулийн цэц хоёр асуудлаар маргаан үүсгэсэн байна.
Үндсэн хуулийн цэц 30 хоногийн дотор энэ асуудлуудаар хэлэлцэх бөгөөд иргэдийн гаргасан гомдлыг хянах ажлын хэсэг байгуулагдсан аж. Засаг дарга нар төрийн албан гурван жил ажилласан туршлагатай байх хуулийн заалтыг зөрчсөн хэмээн яригдаж байсан маргаан ийнхүү өчигдөр л Үндсэн хуулийн цэцийн босгыг давжээ.
Урьд өмнө нь энэ мэт маргааныг Үндсэн хуулийн цэц дээр хэлэлцэх мөчид гаргасан тушаалуудаа цуцалж байсан түүхтэй. Хэрэв Ерөнхий сайд эдгээр засаг дарга нарыг томилсон тушаалаа цуцлахгүй аваас өөрийх нь суудал ганхаж мэдэхнээ.

Сэтгэгдэл ( 0 )