1. Монголчуудыг ирээдүйд асар их өрөнд оруулж мэдэх "Чингис" бондын 1,5 тэрбум ам.доллар, Хөгжлийн банкны 580 сая.ам долларыг атгаж суугаагийн хувьд Н.Батбаяр сайд та маш хариуцлагатай байх ёстой. Улсын жилийн төсвөөс илүү их мөнгийг төсвийн гадуур Та зарцууллаа. Гэтэл эдийн засаг хямралд орж, ард иргэд улам ядуураад байгаагийн шалтгааныг Та хэлж өгнө үү?
2. Та Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайдын албыг хашаад хоёр жилийн нүүр үзлээ. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр өнгөрсөн жил 24 мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаагаа түр болон бүрмөсөн зогсоосон байна. Үүний учир шалтгааныг Та юу гэж үзэж байна вэ?
3. Гадаадын хөрөнгө оруулалт ганцхан жилийн дотор 54 хувиар буурлаа. Хөрөнгө оруулалтын хууль батлагдсаны дараа энэ салбарын орлого эрс нэмэгдэнэ гэж та хэлсэн. Гэтэл өнгөрсөн оны эцсийн үзүүлэлтээр 86,2 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс бараг 8 дахин бага байна. Таны үзэж байгаагаар энэ сайжирч байгаа хэрэг мөн үү?
4. Өнөөдөр валютын ханш 1830 төгрөгт хүрлээ. Он гарснаас хойш 1750 төгрөгөөс буугаагүй төдийгүй сүүлийн нэг сарын дотор 1800 төгрөгөөс дээш ханштай байна. Цаашид ч өсөх хандлагатай байгааг төв банк үгүйсгэхгүй байна. Гэтэл та 2014 оны төсөвт ам.долларыг 1384 төгрөгөөр тооцож хийсэн. Ханш хэзээ 1384 төгрөг болох вэ?
5. Та “амьдрал сайхан байна, муу юм битгий бод” гэж амьдрал доройтсон ард түмнээ басамжиллаа. Өнөөдөр иргэд маань талхаа хувааж авдаг, ургамлын тосоо граммлаж авдаг, мах бүү хэл цувдааг хоёр гурваараа нийлж авч байна. Та өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд биш харин хөгжлийн саад болоод байна. Ард түмнээсээ албан ёсоор уучлал гуйгаад ажлаа өгнө үү?
6. Таныг ОХУ-д айлчлахдаа төрсөн охиноо сайдын зөвлөх гэдэг албан тушаалтайгаар Хөгжлийн банкнаас 8 сая төгрөг гаргуулан авч явсан гэсэн мэдээлэл ирсэн. Энэ талаар тайлбар өгнө үү?
7. Төрийн жирийн албан хаагч төрийн цагаан сарын тавгийн идээг буруу зассаныхаа төлөө ажлаасаа халагдаж байхад улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн сайд суудалдаа үлдэх нь ёс зүйд хэр нийцэх вэ?
8. Тантай хариуцлага тооцох ёстой, Эдийн засгийн хөгжлийн яамыг хямралынх болголоо, багаар ажиллаж чадахгүй байна гэж журмын чинь нөхөд хэвлэлээр үг дайж байгаа. Хариуцлага тооцох албан тушаалтан гэж нэр цохсон ҮАБЗ-ийн зөвлөмж болон журмын нөхдийнхөө саналыг Та хэрхэн хүлээж авч байгаа вэ?
9. Та Замын-Үүд боомт чиглэлд барих замын төсөвт өртгийг 20 тэрбумаар огцом нэмэгдүүлж мөнгө завшсан уу?
10. Та УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн. УИХ-аас таныг ЭЗХ-ийн сайдаар томилсон. Тиймээс та УИХ-ын өгсөн үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүлэх үүрэгтэй хүн. Та яагаад УИХ-ын тогтоол, Монгол Улсын Төсвийн тухай хуулиар тодорхой заасан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлуулахгүй байна вэ?
Эдийн засгаа аврах төрийн бус байгууллага

Сэтгэгдэл ( 2 )
tiim shyy tord heregtei boog hamaagyi oroldoj bolohgyi tegehgyi bol tenger nyyree buruulj ard tymen maani byr alingaa aldanaa tegehii arhi ni ahiuhan ogood oligtoihon boolyyl
наад асуултууд чинь ямарч утгагүй асуулт байна Батбаяр саад тэр Чингэс бонд энэ тэр гээд байгаа юмыг чинь тэнгэрээс гуйж авчирсан юм бас улсын хөрөнгийг хувьдаа завшаагүй тэнгэрт өргөсөн юм ард түмний амьдрал доройтож байгаа нь тэнгэр тэднийг залхааж байгаа юм гэсэн та нар тэнгэрийн элчээс элдэв юм асууж битгий алдас хийгээд байл даа