Хөшөөтийн уурхайн удирдлага монгол ажилтнуудыг шахаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 03

Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Мо Эн Ко" компани өчигдөр 50 гаруй ажилчнаа ажлаас халах мэдэгдэл хийжээ. Уг компани Ховд аймгийн Хөшөөтийн уурхайг барьцаалан Хонгконгийн хөрөнгийн биржид 2.4 тэрбум долларын хөрөнгө босгосон юм. Уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлж, олон иргэнийг ажилтай болгоно гэж мэдэгдэж байсан компани одоо монгол ажилчдаа цөөлөх бодлого явуулж эхэлсэн гэж ажилчид нь үзэж байна. Ажлаас халагдсан ажилчид хөдөлмөрийн гэрээгээ зөрчих, хариуцлага алдах зэрэг алдаа дутагдал гаргаагүй учраас тэднийг нэгэн зэрэг халж байгаа нь монгол хүнийг эх орондоо ажиллах эрхийг нь зөрчиж байна хэмээн тэд мэдэгдэж байгаа ажээ. 

М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top