Цэвэр агаарын авилгачид сугарах өршөөлийн хууль

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 30

“Албан тушаалтан, авлигачдад төр засгийн зүгээс өршөөл үзүүлж, тэдний хэргийг цагаатгах нь” хэмээн иргэд бухимдах боллоо. Учир нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай буюу эдийн засгийн өршөөлийн хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байна. Эрх баригчид “Татварын нэг удаагийн чөлөөлөлт, уучлал үзүүлж, дотоодын аж ахуйн нэгж, албан тушаалтнуудыг өршөөснөөр нууц байгаа хөрөнгө эргэлтэд орж эдийн засаг сэргэнэ” хэмээн үзэж байгаа ажээ.

 

Түүнчлэн нууц байсан хөрөнгө ил гарснаар цаашид тэдгээрт хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломж бүрдэж, татварын суурь өргөсөх сайн талтай гэнэ. Ийн ярихыг нь сонсвол “Зөв” гэж хэлж болох юм. Гэвч хуулийн төсөлтэй танилцахад үнэн хэрэгтээ эдийн засгийг бус авлигачдыг дэмжжээ. Тодруулбал, хуулийн төслийн 4.1-д энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд, хөрөнгө орлогын мэдүүлэгт, санхүү, татварын тайлангаа бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй ч хувь хүн, хуулийн этгээд өршөөгдөх боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, хууль зөрчигч этгээд ирэх сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний дотор харьяалах байгууллага /тат­­варын алба, гааль, нийгмийн даат­гал, харилцагч санхүүгийн байгууллага, улсын бүртгэлийн  газар, АТГ-д сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлж, мэдүүлж, тайлагнавал хуулийн хариуцлагаас чөлөөлөхөөр тусгажээ.

 

Гэвч энэ хэсэгт аж ахуйн нэгжүүдийн хаагдсан дансыг нээх, хүү торгууль, алдангийг хүчингүй болгож чөлөөлөх, үндсэн татварыг нөхөн төлөх хугацааг хойшлуулах гэх зэрэг өнөөгийн нөхцөл байдалд тохирсон заалтыг тусгаж өгөөгүй байна. Тиймээс сөрөг хүчний зүгээс дээрх утгыг агуулсан заалтуудыг тусгах шаардлагатай хэмээн үзэж байгаа ажээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Энэ хуулийн төсөл Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчимд харшилж байна. Татвараа шударгаар төлж байсан аж ахуйн нэгжүүд хохирч, татвараас зугтсан, хуулиа сахин биелүүлдэггүй,  мөнгө угаах гэх мэт хууль бусаар ашигласан мөнгийг хууль ёсны болгох нь. Хууль бусаар олсон орлого, гадаадад хадгалуулсан оффшор данс гэх мэт хууль бус ажиллагааг өршөөж, нотлох баримтуудыг устгах заалт оруулсан нь буруу.

 

Энэ хуульд НӨАТ-аас зугтсан 5000 гаруй татвар төлөгчийг багтаах ёстой. Зөвхөн цагаан захтнуудыг өршөөх хуулийн төсөл  өргөн барьсан тул МАН-ын бүлгийнхэн хатуу эсэргүүцнэ. Татвараа шударгаар төлж, төрөл бүрийн акт тавиулж, торгууль төлж явсан аж ахуйн нэгжүүдэд ямар урамшуулал үзүүлэхийг давхар оруулах ёстой” гэсэн юм. Түүнчлэн “Энэхүү хуулийг эрх баригчид батлах гэж буй нь өөрсдийнхөө хэргийг цагаатгах гэсэн арга.

 

Тухайлбал, Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн, охин А.Саранзаяа, Ерөнхий сайдын зөвлөх Д.Батмөнх, эрэн сурвалжлагдаж байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н Б.Энэбиш, “Цэвэр агаар сан”-гийнхан, Д.Сугар гэх мэт хүмүүсийн хэргийг өршөөх гэж байгаа байх” хэмээн хардах хүн олон бий. Зарим иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага “Хууль зөрчиж, хөрөнгөө нуун дарагдуулж, татвараас зайлсхийж байх минь ч яав даа” хэмээн харамсч, цахим сүлжээгээр эсэргүүцлээ илэрхийлж байна. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, татвараа төлсөөр ирсэн аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн урамшуулал олгодоггүй хэр нь авлигачдыг өөгшүүлж, оффшор бүсэд хөрөнгөтэй хүмүүсээ хаацайлах гэж байхад тэд барьцах нь арга ч үгүй биз.

 

Ер нь эрх баригчид “Татварын байгууллага, нийгмийн даатгал, гааль зэргээс нуусан татвар, орлого болон Авлигын эсрэг хуульд заасан хөрөнгө орлогын мэдүүлгээ худал бөглөсөн, нуусан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хүмүүсээ бид хэзээ ч илчлэхгүй” гэдгээ шууд хэлснээс өөрцгүй юм. Учир нь хууль батлагдвал заасан хугацаанд буруугаа хүлээсэн, өршөөгдсөн тохиолдолд тухайн этгээдийг дахин шалгахгүй, хэрэг үүсгэхгүй, тэр ч бүү хэл тэдний өгсөн мэдүүлгийг нууцаар хүлээн аваад дараа нь бүх хөрөнгө орлогын мэдүүлэг, баримтуудыг уст¬гана, нотлох баримт болгохыг хориглох гэж байна. Тодруулбал, хуулийн төслийн  6.4-т  “2009 оны нэгдүгээр  сарын 1-нээс 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх тайлан, баланс, хөрөнгө орлогын мэдүүлгийг устгана...” хэмээн заажээ. 2009 оны Өршөөлийн хуульд хам­рагдсан хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг дахин хамруулахаар заасан нь тэднийг өөгшүүлэх гэж байна гэсэн үг. Ингэснээр “Шаардлагатай тохиолдолд дахин Өршөөлийн хууль гаргаж, хариуц­лагаас мултрах боломжтой” гэдэг төсөөлөл, хүлээлтийг бусдад бий болгож буйг иргэд шүүмжилж байна. Харамсалтай нь эрх баригчид өөрсдийнх нь нууцалсан гэмт үйлдлүүд олон нийтэд ил болохоос ихээхэн эмээж байгаа бололтой.

 

Хэрэв хууль батлагдвал өршөөлд хамрагдсан этгээдийн мэдүүлсэн хөрөнгийн талаар олон нийтэд мэдээлэхгүй, АТГ бүртгэж аваад нууцлах бөгөөд аль ч цагдаа, прокурор, шүүхийн байгууллагад нотлох баримтын хэмжээнд авч үзэхгүй юм байна. Тэр бүү хэл мэдүүлсэн хөрөнгөөс нь орлогын татвар авахгүй гэсэн. Тиймдээ ч хууль бус үйлдлийг нь илчилж мэдээлсэн иргэн, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагыг хуулиар далайлган сүрдүүлж, хэмжээлшгүй их мөнгөөр торгох арга хэмжээ авах тухайгаа хуулийн төсөлд тодорхой тусгасан байх. Тодруулбал, 6.3-т “Энэ хуулийн 6.2-т нууцлахаар заасан мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэвлэн нийтлэхийг, энэ хууль гарахаас өмнө нийтэлсэн мэдээллийг дахин нийтлэхийг хориглоно” гэсэн бол 7.1.1-т “...6.2, 6.3, 6.4-т заасныг зөрчсөн бол хувь хүнийг тав, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгоно” гэсэн байх аж.

 

Өөрөөр хэлбэл, төр авлигач, хууль зөрчигчдөө өршөөгөөд хуулиар хамгаалан дэмжиж, бүх асуудлыг нь нууцлахаа нуусангүй.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.179.20.209) 2014 оны 07 сарын 01

Монголын нийгэм чинь одоо юу гээч нь болоод байгаан бэ? Амар тайван сууж, амьдарч чадахгүйнэээээ

0  |  0
шударга(202.126.91.159) 2014 оны 06 сарын 30

шударга ёс гэж ер нь байх ёсгүй гээд зарлаж байгаагаас ялгаа байхгүй хууль бна хуруу хумсаа хуйхлан хөдөлмөрлөх хэрэггүй бүгд алуурчин луйварчин болох ёстой нийгэм болсон бна ёс суртхууны наад захын хэм хэмжээ болсон худал хэлж болохгүй хумсалж болохгүй шунаж болохгүй луйвар дээрэм хийж болохгүй гэдэг энгийн ойлголт энэ нийгмийн бүх л салбарт алга болж нэр төргүй улайм цайм авилгач шуналтнуудыг дэмжих бодлого явагдаж байна

0  |  0
IRGEN(202.179.20.236) 2014 оны 06 сарын 30

BALIAR ZAVAAAN BULAINUUD EH ORNII MINI HORONGIIG ZUGEER BAILGA TEGED EH ORNOOS MINI YVAAD OG

0  |  0
zochin (182.160.40.34) 2014 оны 06 сарын 30

yu we chingeltei duurgiin ardchilsan namiin darga batmunh eren surwaljlagdaj bgaaa yum uu

0  |  0
guys(182.160.34.63) 2014 оны 06 сарын 30

Bidnii bosoh tsag irchihsen odo l hudluhgui bol ingeel duusaa.. ene metiin novshnuudiig avch hayj alah 1g n alah tsag bolson bid odo l hiihku bol hezee ch ugui.. arai ch dee bidnii etseg uvuu tednii deedes arai ch iim hulchgar baigaagui n lavtai

0  |  0
hun.(71.189.131.201) 2014 оны 06 сарын 30

ymarch hun naad hiig chine unshaad avilgal avch bolno ulsaas ih mongo shamshigduulaad daraa ni tsagaadaad orshoogdog ym bna gesen oilgolt l avah ym bna eserguutsej bna aria ymaa oorsniihoo hiisen huuli bus ajilgaandaa tohiruulj huuli bolood huchniihniig bitgii dord uzeed bai iim baihad 76 gaad hen itgeh ym engiin erged ni neg huniig zohisnii toloo eh orniihoo toloo duugarhad dor hayj 5 aas deesh jiliin yl ogood erehten darahtanguud ni yu ch hiij boldog ymuu ene aria bish ee

0  |  0
zochin(150.59.2.112) 2014 оны 06 сарын 30

Mash buruu . tatvariig ni toluulj hariutslagiig ni uureuuleh ni zov. amtashsan nohoi 13 dahina gegcheer bais geed l oorsondoo taruulj huuli gargaad bna . ene bol suirel

0  |  0
shudraga yos(202.21.115.242) 2014 оны 06 сарын 30

ideegui bgaanuud ni ”neg idchihed yaachguim bn” gej bodogoor huuli bn shd

0  |  0
иргэн(202.179.10.150) 2014 оны 06 сарын 30

Түрүүн нь ийм арга хэмжээ авсан биш билүү муу зуршилтангуудыг удаа дараа давраадгаа АН зогсоох ёстой. Харин үнэчээр боломжоороо элдэв татвараа төлж явсныг тэтгэж ДАВРАГЧДЫН ТОЛГОЙГ авахад илүүдэхгүй ДАВТАН УЧРААС...

0  |  0
irgen(112.72.11.116) 2014 оны 06 сарын 30

zuvhun jijig aj ahiun negjvv dee hamruulah heregtei.

0  |  0
Zochin(182.160.0.128) 2014 оны 06 сарын 30

Ene huuli bol yostoi hereggui.humuust ideed bolood l bdag um gesen bodol toruuleh uchir

0  |  0
Top