Хуульзүйн байнгын хорооны дарга байсан Ш.Түвдэндоржыг ҮХАА-н сайдаар томилсон. Харин түүний оронд тус байнгын хорооны даргаар Д.Ганбатыг томилохоор санал оруулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн. Их хурлын чуулганаар мөн түүнийг олонх дэмжиж Д.Ганбат Хууль зүйн Байнгын хороог удирдахаар боллоо.
Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Цолмонг нэр дэвшүүлснийг байнгын хорооны гишүүд дэмжлээ.

Сэтгэгдэл ( 0 )