Шүүхээс авилга хээл хахуулийн хэрэгт буруутгагдан 2.6 жилийн хорих ял сонссон Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрөгч оны наймдугаар сард Ерөнхийлөгчийн өршөөлөөр хугацаанаасаа өмнө суллагдсан билээ. Тэрээр суллагдсан даруйдаа биеэ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон. Улсын баяр наадмаар төв цэнгэлдэхийн хойморт бүх төрийн өндөрлөгүүд заларч ард түмнээ ойроос тольдон цэнгэдэг уламжлалтай. Гэтэл энэ жил түүхэндээ дөрвөн Ерөнхийлөгчийн нүүр үзсэн Монгол улс гурван Ерөнхийлөгчтэй наадсан юм. Тэгвэл өнгөрөгч хугацаанд Н.Энхбаярын бие хэрхэн сайжирч байгаа хийгээд тус улсын буддын сүм хийдээр зочлож байгаа мэдээ сэлт тасралтгүй Солонгос улсаас ирж байлаа. Тэрчлэн алс орноос намынхаа үйл хэрэгт оролцон чиглэл өгсөөр байсан бөгөөд Монголын улс төрд нөлөөтэй нэгэн хэвээр байна. Учир нь түүний нам Шинэчлэлийн засгийн газарт хамтран эрх барилцаж буй. Харин Монгол оронд наадмын налгар өдрүүдэд буюу энэ сарын 27, 28-ны үед Н.Энхбаяр даргыг эх орондоо ирэх гэж байгаа мэдээллийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба өгөөд байна. Ингэхдээ Н.Энхбаяр даргын бие бүрэн эдгэрээгүй байгаа учир улс төрийн үйл хэрэгт шууд оролцохгүй. Зуны дэлгэр цагт агаар салхинд гарган, сувилна гэсэн юм.

Сэтгэгдэл ( 9 )
ene ireed yah yum be hoovol taarna
амьд байгаа мэдэгд гээд хэдэн юм өгсөн болохоор нь энэ лаларыг дурсаа юу?
Элбэгдоржийг авгайтай нь харах гэсэн байхгуй байна ш дээ.яагаад зургийг нь тавиагуй юм бэ.Бага бандийн авгай гоё харагдаж байнаа.
ene enhbayr bol aimshigtai tanhai ayultai yuch hij bolzoshgvi gemt heregten ,manai ih enrengvi uruvch zuulun setgeltei erunhiilugchin elbegdorjin uuchlalar tvr urshuugduud bgaa hvn dee.
Лаларын хужаанууд
ve veiin tonuulchid . deeremchid bylduuchid hahuulduulagsad. vmhiii bagabandi urtgar
ene nukhriig irne barina geed l khuukhdiig khadny mangaa geji ailgadag shig yum bolokh yum , ter durak irwel irne l biz dee. yawsan khun irji ,irsen shuwuu butsdag biz dee
ene hvni ervvl mendiig elbegee nyamka 2 oo ta hoer har tolgoigooroo hariutcana shvv.
Amjilt husey.Dahin l bitgii tanii muug uzej helmegduulehgui baigaasai.Uls eh ornoo zuv zamd oruulahiig husey dee.Ih l ur shirtei hund hetsuu uy irlee dee