Засгийн газраас зарласан “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” хөтөлбөр ирэх сарын 14-нд дуусна. Уг хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэх засаглал ямар амлалт, ажил үүргийг өөртөө авсан бэ? хэр үр дүнтэй болсон бэ? гэдэгт сөрөг хүчнээс эхлээд үнэлэлт дүгнэлт өгөх нь мэдээж.
“100 хоногт яаж эдийн засгийг сайжруулж барах юм бэ” гэж өмөөрөх хэсэг ч гарч ирэх нь дамжиггүй. гэхдээ л хөтөлбөр эхлэхэд 1800 хүрээд байсан ам.долларын ханшийг буулгахаа салбар хариуцсан эдийн засгийн хөгжлийн сайд амласан. Ерөнхий сайд ч мөн ам гарсан.
Тэд ам.долларын ханшийг 1400-1450-д тогтоож барина гэцгээсэн юм. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр ам.доллар өсч нэг доллар 1856 төгрөгийн ханштай болчихлоо. Мөн хөрөнгө оруулалтыг татах зорилгоор УИХ-аар хууль, эрхзүйн түвшинд нэлээд баталгаа гаргуулсан ч орж ирсэн үр дүн харагдаагүй байгаа юм.
Эцэст үр дүнгүй төгсөх энэхүү кампанит ажил нь аргаа барсан уу, амьтны ам хэлийг дарах гэсэн үү нэг арга бодож олсон нь засгийн газартаа өөрчлөлт хийж, данхгар бүтцээ цомхотгох гэж байгаа гэсэн мэдээлэл гарах боллоо.
Ингэснээр ерөнхийлөгчийн хэлээд байгаа “том төрөөс ухаалаг төр рүү” шилжих орон тооноос эхлээд үйл ажиллагааны нэлээд зардал хэмнэх юм гэнэ. 17 сайдтай байгааг 9-11 сайдтай болгож, салбарын яамдыг цөөлж 9-10 гэсэн тоонд барихаар төлөвлөсөн гэх мэдээлэл нэлээд эртнээс гарсныг ажиглагчид оргүй биш гэцгээж байна.
Мөн сөрөг хүчний зүгээс удаа дараа өргөх бичиг барьж, огцруулах шаардлага тавиад байгаа хариуцлагагүй сайд нараасаа салах арга нь байж болох юм. Тэгвэл улс төрийн давхар нүүдэл бүхий энэхүү орон тоо цомхтголын эхэнд бичигдэж буй хүн бол эдийн засгийн хөгжлийн сайд “фортуна” Н.Батбаяр аж. Эдийн засгийн хөгжлийн яамыг огцруулахаар эдийн засгийн асуудлыг сангийн яам хариуцах боло юм байна. Мөн ССАЖ-ыг БШУЯ-тай нэгтгэж Ц.Оюунгэрэл сайд мултрах , А.Гансүх сайд шахагдаж, Уул уурхайн яамыг татан буулгаж эрчим хүчний яамтай нэгтэх талаар ч АН дотор яриа үүссэн юм байна.
Энэ бүхний эцэст АН эрх мэдэл, сайдын албан тушаалын бялуу хуваах дахин хуваарилалтад шилжиж буйтай холбогдуулан бүлэг, фракцийн хооронд ч багагүй зөрчил үүссэн. Түүнчлэн эдийн засгийг 100 хоногт аварна гээд 100 хоног дотроо засгаа унагаахад хүрсэн намын дарга, ерөнхий сайдад хариуцлага тооцох, үүний тулд шинэчлэл хийх, намын ээлжит их хурлыг зарлан хуралдуулах гэхчлэн олон асуудал үүсэхээр харагдаж байна.
Сэтгэгдэл ( 19 )
ажлын чадваргүй, авилгач, мэдлэггүй, хүнд сурталтай, бялдууч, утсан хүүхэлдэй шиг төрийн албан хаагчдаа цөөл ...татвар төлөгчдөө дэмж ... баялаг бүтээгчдээ сонс ...ажил хийдэггүй ярьдагийг бус ам ажил нь нийлдэг юм хийдэг хүнийг сонго ....бүтээлч үр дүнтэй ажил хугацаа бага байна
hereggui olon jamaar uy hiinee
Хэдэн яам нэгтгэх нь ажил биш. Эхнээсээ маш буруу явчихсан, одоо даацтай бүтцийн өөрчлөлт шаардагдаж байгаа. Монгол 9 яамтай байхад хангалттай. Тэгээд ухаалаг, зөв удирдлагатай болох хэрэгтэй.
Ardiin nam ehleed naad muuhai Altan huygaasaa sal, daraa ni
Ardiin nam ehleed naad muuhai Altan huygaasaa sal, daraa ni
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс шалтгаалах бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекцэнд суух болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс шалтгаалах бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекцэнд суух болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
21 аймаг 330 сум 1600 баг 17 яам 19 сайд 100 дээд сургууль 170000 төрийн албан хаагч 100 архины үйлдвэр 15 спиртийн үйлдвэртэй гэсэн чин хүн ам хоёр сая есөн зуун мянга үүний 1 сая нь хүүхэд 500 мянга нь ахмад настан 500 мянга шахам нь малчин шүү дээ
монголд томдсон данхайсан зүйл их олон байна 9 яамтай 5 аймагтай 70 сумтай зүүн баруун хойд өмнөд улаанбаатар гэсэн 5 том хоттой болох хэрэгтэй
21 аймгийг цөөлж 5 болгож, сумдын тоог эрс цөөлөх, дүүргийг татан буулгаж хороог нийлүүлж томруулах хэрэгтэй. УБ-аас бусад Эрдэнэт, Дархан, Чойбалсан, Багануур, Ховд гэх мэт хотуудыг шинэ 5 аймгийн төв болгох.
Аль эрт л ингэх байсан юм. Доогуур ч гэсэн цомхотгол хэрэгтэй. Төрийн ажилд тааруухан олон хүн шургалж ажил нурааж мөнгө шамшигдуулж бна. Аймгууд, сумдыг ч цөөлөх хэрэгтэй. Энэ олон баяр наадам бас цөөрнө шүү дээ. мөнгийг үр дүнтэй хэрэгтэй юманд нь мэргэжлийн хүмүүсийн хөндлөнгийн хяналт сайтай зарцуулах хэрэгтэй. Ядарсан толгой нь эргэчихсэн ард иргэдээ бодох цаг болж шүү.
zuv zuv. zuun yamaand 60 uhna hereggui 8-9n uhna baiad l hangalttai. ehneesee l ingeh heregtei baisan yum.
БАРДАМ АМ ШАЛДАН ГУЯНУУДАА АРДУУДААРАА ТОГЛОЖ ХАНДАГГҮЙ ГОШГОРУУЛАХАД ХЯЗГААР БАЙМААР ЮМ
Hi humuusuu turuu bulchirhain tomtoltond yu sn be
Зөвлдөө гурван сая хүрэхгүй хүн амтай дийлэнх сорууд нь гадаадад шахагдаад гарчихсан нэг сая хүүхэд хөгшид 500 мянган малчид үлдсэн нь идэхтэй ажил хайгчид ажилчид гээд бодохлээр 17 яам түүн дээрээ дагаад тамгын газар агентлгууд гээд арай л нүсэр ард түмний цусыг сорогчидын бөөгнрөл юм.7-8 яамтай агентлаг хэмээх газрыг ШУ-мэрэгжилтэнг
Хэлж мэдэхгүй бас л бялуу хуваах хэрүүл болно. Алтанхуяг Эрдэнэбат нар бишээ арай өөр толгой гараасай билээ уг нь З.Энхболд засаг бүрдүүлбэл чадамжтай байж мэдэнэ. Их хурлын дарга Л.Болд болбол яаадаг бол.Иргэн минийл бодол шүү
yag vnen odoo ene niisleliin baigal orchin nogoon hugjliin gazar gej yum hiideggui heden tneder zarlaad teriigee hiisen heden hyviihniigaa daramtlaad syyj baidag hugiin yumnyyd bn ydahgui TV 8 garnaa ta nar harj l baigaarai vvniig datan byylgaad yamand ni niilvvleh heregtei