Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Жиньпин, гэргий Пөн Ли-Юань нарын хамтаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр дөнгөж сая Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа.
Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү айлчлалын хөтөлбөрт тусгаснаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар өнөөдөр уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Харин маргааш УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдана. Түүний дараа БНХАУ-ын дарга Си Жиньпинд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар бараалхах ажээ.
Онцлоход, Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой энэ онд тохиож байна.
Сэтгэгдэл ( 5 )
Ene setgegdel bichij bgaa humuus heterhii haralgan ymaa Tiim surgii chalchih durtai ym bol tolgoigooroo tord garch towhnuuleh heregteishdee hun muulj suuhaar Bi lhuwdaa demjij bnaa Nuursee odoo mongo bolgohgui hezee mongo bolgoh gj udahgui hog bolj huwirahwiidee Tranzit damjin ongoruuleh zamiin asuudal bol mash chuhal Mongol uls ternees mash ih tatwar awna ediin zasagt chuhal nolootei
bandan magsar guluguu orond ni chi zail
Хятадын банк Монголд салбараа нээх эрхтэй болно. Төмөр замын нарийн царигийн асуудлыг Хятадын талын ашиг сонирхолд нийцүүлэн шийдэх болно... гэх мэт төлөөс /золиос/ төлж байж хэдэн халтар мөнгөтэй болох юм биз дээ!
хувьтай хүн бишээ тэнэгтэнх юм Тэнгэр бурхан бидний өмнөөс уйлаж байна энэ сайхан газар шороо эх ороноо зарж байгаад гашуудаж байна Элбэг дорж минь дээ
Хувьтай хүн хур борооноор гэж. Монгол улсад тавтай морилогтун!