Ч.Улаан, Л.Болд, Д.Ганхуяг, Н.Батбаяр нарыг албан тушаалаас чөлөөлүүлэхээр өргөн барилаа

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 15

Ч.Улаан, Л.Болд, Д.Ганхуяг, Н.Батбаяр нарыг албан тушаалаас чөлөөлүүлэхээр өргөн барилаа

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.10.15/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барилаа.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Дашзэвэгийн Зоригтыг;  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэнг;  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Рэнцэндоогийн Жигжидийг томилон ажиллуулахаар өргөн мэдүүлэв.

Түүнчлэн Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын үүрэгт ажлаас Лувсанвандангийн Болдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдын; Цэвэлмаагийн Баярсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдын; Амаржаргалын Гансүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайдын; Даваажавын Ганхуягийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайдын;  Нямжавын Батбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдын; Мишигийн Сономпилийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдын албан тушаалаас тус тус чөлөөлүүлэхээр өргөн барилаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(182.160.5.247) 2025 оны 03 сарын 13

Ene daravgar oyungerel ooroo sanalaaraa bolchihoj boldoggui um uu.

1  |  0
Irgen(182.160.5.247) 2025 оны 03 сарын 13

Temujin oyun gerel narig solih heregtei. Zavhai huuli zuin said mongold hereggui.

1  |  0
bi(123.157.210.59) 2025 оны 03 сарын 13

eryyl mend, ded bytec 2 ni yah yum?!

1  |  0
зочин(112.72.13.247) 2025 оны 03 сарын 13

Элсэлтийн шалгалтгүй, хямд зардлаар ОХУ-д суралцуулна. Утас:88671597

1  |  0
зочин(112.72.13.247) 2025 оны 03 сарын 13

Элсэлтийн шалгалтгүй, хямд зардлаар ОХУ-д суралцуулна. Утас:88671597

1  |  0
зочин(112.72.13.247) 2025 оны 03 сарын 13

Элсэлтийн шалгалтгүй, хямд зардлаар ОХУ-д суралцуулна. Утас:88671597

1  |  0
Zochin(103.229.120.28) 2025 оны 03 сарын 13

Jigjid gej hen bee medehgui l yum bn, huuchin said ni deer bhaa

1  |  0
x(202.70.41.250) 2025 оны 03 сарын 13

sonompil ygaad said bj boloxgui gej xamgiin ix ajil xiij bgaa salbar shdee saidaaraa bj bgaa za

1  |  0
хариулах(108.66.135.20) 2025 оны 03 сарын 13

Энэ нэг Тэрбишдагватай гэнцаараа хувийн өш хонзонтой нөхөр байнаа. Тэрбишдагва-ийн тухай сайнаар л ярьхи хүн олон байнаа тиймээс ажлаа хийх нь зөв.

1  |  0
иргэн (119.40.97.100) 2025 оны 03 сарын 13

Оюунгэрэл Удвал Эрдэнэ Тэмүүжин яаасан бэ

1  |  0
БАТАА(103.254.120.242) 2025 оны 03 сарын 13

МАХН ТЭРБИШДАГВААС САЛААЧ. ИЙМ ШУДАРГА БУС ХҮНШУДАРГА ЁС ТОГТООНО ГЭЭД БАЙХААР ОЙ ГУТААД БАЙНА. ТЭРБИШДАГВА МӨНГӨ ЭРХ МЭДЛЭЭС ХҮЧТЭЙ ГЭДЭГ ЗАРЧМЫГ БАРИМТАЛДАГ ХҮН. ЭНХБАЯР НЬ ТЭРБИШДАГВЫГ ДЭМЖИНЭ ГЭДЭГ НЬ АРД ТҮМЭН АЛБАН ТУШААЛААС ҮНЭТЭЙ ГЭДЭГ ҮГ ЗҮГЭЭР ШОУ ЮМ УУ. ТЭРБИШДАГВА ЭНХБАЯРЫГ 2 ЖИЛИЙН ХУГАЦААНД ТӨРИЙН АЛБАНД ОРОХ ЭРХГҮЙГ МЭДСЭЭР БАЙЖ ШАДАР САЙД БОЛООЧ ГЭЖ ХУДЛАА ХЭЛЖ, ДАЛДАГАНАЖ ЯВААД ШАДАР САЙДЫН СУУДАЛД ЭРГЭН СУУХ НЬ ЯАНАА.

1  |  0
Иргэн(202.179.20.142) 2025 оны 03 сарын 13

Тэмүүжин, Оюунгэрэл, Эрдэнэ?????????????????? ????

1  |  0
Top