Өнгөрсөн долоо хоногт улс төрийн тогоонд халуухан үйл явдлууд болж өнгөрсөн. Үйл явдал , асуудал ар араасаа хөвөрсөн эдгээр өдрүүдэд УИХ-ын гишүүдийн утсанд өөрийнх нь дугаараас улс төртэй холбоотой, өдөөн хатгасан,турхирсан мессежүүд ирсэн гэх асуудалд Мобиком хариу мэдэгдэл хийн “Румын,Мальта” гэсэн хоёр улсын үүрэн телефоны оператороос Монголын хэрэглэгчдийн дугаарыг ашиглан мессеж явуулсан. Нийт хориод хэрэглэгчдийн дугаарыг ашигласан нь тогтоогдоод байгаа. Нийт хичнээн хүнд мессеж илгээгдсэн нь одоогоор тодорхойгүй байгаа. Хүмүүсийн ярьж байгаа шиг Мобиком хакердуулсан явдал болоогүй. Маш энгийнээр хэлэхэд, хулгай, залилан хийж байгаатай адил үйл явдал гэж ойлгож болно.” хэмээх хариулт өгсөн . Тэгвэл энэ хэргийн талаар Тагнуулын ерөнхий газраас УИХ-ын зарим гишүүдийн хүсэлтээр мессежний хэргийг шалгаж байгаагаа мэдэгдсэн. УИХ-ын гишүүдийг тойрсон өдөөн хатгалгын шинжтэй мессежүүдийг Монголын эрх бүхий нэгэн явуулсан болохыг тогтоосон байна. Энэ хүний нэрийг яаран мэдээлэхгүй гэдгээ ТЕГ-ыхан мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 5 )
Battulga Oros ah naraar bichyylee biz Orosyyd hakardah ajildaa delhiin 1 nomer shude
Nuluu buhii erhem geheer battulga bj taarlaa
uursduu bichchixeed tenegteed bx yumaa.mongoliin ard tvmen teneg bish shvv dee UIX-n geshvvdee.ta nar uursduu tenegvvd.
yun n buruu bnaa.harinch zov msj bichsen bna sh dee.bidnii ireeduin toloo l bichsen bna.
Суудлын төлөөх мэт харагдавч төрийг бусниулах гэсэн Намуудын тоглоом учраас Шонд дүүжилж шоронд хатаавал таарна.Гэхд ээ ....Ард нь...Цаан нь..гэдгийг бүү мартаасай??