Өнөөдөр 10.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно гэсэн ч ирц хүрэхгүйн улмаас хуралдааныг цуцаллаа. МАН-ын гишүүд хуралдааны танхимд цугларсан байсан ч АН-ын бүлгийн хуралдаан дуусаагүй учир хурал ийнхүү хойшиллоо.
УИХ-ын дэд дарга М.Энхболд “Чуулганы хуралдааны ирц хүрэхгүй учраас хуралдааныг хойшлуулж байна. Үдээс хойшхи хуралдааны цагийг жич зарлана” гэлээ. АН-ын бүлэг хаалттай хуралдаж байгаа учир чуулганы хуралдаан ийнхүү хойшиллоо.
Сэтгэгдэл ( 0 )