Л.Гансүхийн өмгөөлөгч ямар нууц мэдээлэл дамжуулсан бэ?

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 04

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийг Авлигатай тэмцэх газраас шалгахаар боллоо. Учир нь түүний өнгөрсөн сарын 15-ны өдөр урьдчилан хорих ангид өөрийн үйлчлүүлэгчтэйгээ уулзаад гарахдаа үлдээсэн баримтыг ШШГ албанаас Авлигатай тэмцэх газарт хүргүүлжээ. Тус баримтанд “Тулга эмнэлэгт гарсан өчигдөр”,  “А-тай уулзсан өлсгөлөн заралсан нь дээр гэж байгаа. Өлсгөлөн зарлаад хэд хонуулаад эмнэлэгт гаргана гэж ярьсан”, “миний бодлоор их удах байх”, “нэг дэх өдөр Е сайдтай уулзана, “өлсгөлөн зарласан мэдээлэл их цацагдаж байгаа” гэх мэтчилэн гараар бичсэн зүйлс байсныг урьдчилан хорих төвөөс Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн байна.

Үүний дагуу Авлигатай тэмцэх газраас Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж нь төрийн өндөр албан тушаалтны нэрийг барьж мөрдөн байцаалтын явцад саад учруулсан гэж үзжээ. Тиймээс цагдаагийн байгуулагад шалгуулахаар хүсэлт гаргаад байгаа юм байна.

Уг хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс эхэлж эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар нийтдээ арван хүнийг сэжигтний яллагдагчаар татан шалгаж, зургаан хүнийг мөрдөн байцаалтын шатанд цагдан хорьж байгаа юм. Гансүхийн хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “АТГ хүний эрхийг зөрчиж байна” гэсэн мэдээллүүд цацагдаж байгаа нь ташаа мэдээлэл гэсэн юм.

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганболд(103.229.120.32) 2025 оны 03 сарын 13

Ц.Баасандоржийн үлдээсэн энэхүү гараар бичсэн гэх баримт хэн олж, хэнд дамжуулан ийм шуугиан дэгдээх хэмжээн хүргэв гэдгийн үнэн мөнийг тогтоогоод дараа нь хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.

1  |  0
arig(103.10.22.72) 2025 оны 03 сарын 13

tseverlegee hiih heregtei archaagui uimnuud er hun shig baij chadahgui uhehhdee ui ch avch yabj chadahguigee medvel taarna

1  |  0
Top