МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын утаснаас бусад руу мессеж бичсэн тухай мэдээлэл цахим ертөнцөд тараад байсан. Тэрбээр өөрөө мессеж бичээгүй гэдгээ мэдэгдээд ТЕГ-т хандаад байсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогтын энэ хүсэлтийн дагуу ТЕГ-аас шалгалт хийхэд тухайн зураг дээрх цаг хугацааны үед түүний утаснаас ямар нэгэн мессеж явуулаагүй, хүлээн аваагүй болох нь тогтоогдсон байна. Иймд уг хуурамч мэдээллийг олон нийтийн сүлжээнд анх байрлуулсан этгээд өөрийн нэр дээр бус хуурамч хаяг ашиглсан байх магадлалтай тул хэргийг үргэлжлүүлсэн шалгаж байгааг ТЕГ-аас мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )