Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Ерөнхий сайдын огцрох эсэх асуудлыг хэлэлцэнэ. Энэ асуудлыг УИХ дахь “Шударга ёс” эвсэл, АН-ын бүлэг тус тус тав хоногийн завсарлага авч, хойшлуулаад байсан билээ. АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт хаалттай хуралдсан. Хуралдаанаар Н.Алтанхуягийг огцрууралах эсэх асуудлыг түлхүү хэлэлцжээ. Бүлгийн гишүүдийн дийлэнх нь Ерөнхий сайдаар Н.Алтанхуягийг цааш үргэлжлүүлэн ажиллуулж, Засгийн газрыг тогтвортой байлгах нь улс төр хийгээд нийгэм, эдийн засгийн хувьд ч ач холбогдолтой гэж үзсэн байна. Өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэх бөгөөд саналд гарын үсгээ зураагүй гишүүдийн нэрс тодорхой болох гэнэ.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )