Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэхийг хэлэлцэж буй чуулганы хуралдаан нэлээд ширүүхэн үргэлжилж байна. Үдээс өмнө хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн гишүүдийн дунд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат байсан нь олныг гайхашруулсан. Гэвч тэрээр энэ үйлдлээ кноп андуураад дарчихлаа хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл тэрээр чуулганы хуралдаан дээр энэхүү мэдэгдлээ дахин баталж "АН-ын бүлгийн дарга байнгын хорооны хуралдаанд кноп дарсан нь андуурал байлаа. Үүнээс болж улс төр хийж байна. Би шинэчлэлийн Засгийн газрыг дэмжиж Ерөнхий сайдыг огцруулахын эсрэг байгаа. Асуудалд бодитой хандмаар байна" гэсэн утга бүхий үгийг хэллээ.

Сэтгэгдэл ( 9 )
Коноп дарчих мэдлэггүй хүн УИХ-д суугаад байхад улс орон яаж ч олигтой байхав дээ
аль кноп дарахаа мэдэхгүй байж цаашдаа яана даа, мэдэн будлигчаа
Эрдэнэбат гэж хүний байж байгаа байдал нь энэ шүү Мэдлэг чадвар нь энэ Ийм хүнийг сонгож гаргасан бид буруутай Хөөрхий минь үнэнээ л хэлж Өрөвдмөөр юмаа чааваас гэж гутарчихлаа Эрдэнэбатаа Монголын ард түмнийг доромжлохгүй шүү Бид бол Багануурынхан биш
Атеросклероз буюу Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэл бүхий бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд Тархи-зүрхний судасны хатуурал, нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. Бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөөг өдөр бүр 12-18 цагийн хооронд явуулж байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн хажууд “Тэрх цагаан нуур” ххк байр Утас: 96665038
Шшш чааваас даа кнопоо яаж дарахыг мэдэхгүй нөхөр л тэнд 2 жил гаруй болчихсон л байна даа.
За одоо гадаадын хөрөнгө оруулагчид наашаа харж эхлэх байлгүй дээ, эдийн засгийн уналтыг зогсоох хэрэгтэй шүү, Алтанхуяг гэдэг худалч нөхөр бүүр баллаад хаячихлаа
зөв огцоруулах нь зөв шдээ ард түмэн хэцүүдлээ хэдэн хөгшидийнхөө тэтгэвэрийг яаж нэмлээ зөв
ОДОО МОНГОЛ УЛС ЯАНАДАА. ҮНЭХЭЭР АШИГГҮЙ ХУВИЛБАР БАЙЛАА.ТЭНЭГ БУРМАА БАТЗАНДАНГ ХӨӨ. ТЭДГҮЙГЭЭР ДУТЛАА ЮУ. АРД ТҮМНИЙ ЭРХ АШИГ ГЭЖ АЛГА .БАЙНА. ҮНЭНЧ ДҮР ҮЗҮҮЛСЭН ЖҮЖИГЧИД. АЛТАНХУЯГИЙГ ГҮЙЦЭЖ СЭТГЭЛЭЭ ЮУ. АШИГ СОНИРХОЛ БАГАТАЙ НЬ ҮНЭН ШДЭЭЭЭЭ.ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР САЙН АЖИЛЛАЖ БАЙСАН. АЛДАА БАЙСАН БОЛ ЗАСААД Л БОЛОХ БАЙСАН
Өнөөгийн төрийн түшээдийн үнэн дүр төрх. Буруу, буруу, бусдын буруу, кноп хүртэл амь ороод буруу дарагдаад байдаг, төр засаг тэр чигээрээ ”хошин шог”-ийн гараа болжээ