Тарваганы махны хэрэгт оролцсон цагдаа нарыг АТГ шалгаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 06

Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд энэ сарын хоёрны өдөр явж байсан Фургон, Истима маркийн машинуудад их хэмжээний тарваганы махыг хууль бусаар тээвэрлэж байсныг Эмээлтэд илрүүлжээ.  Шалгалтын явцад 110 ширхэг тарваганы тулмыг хурааж авсан аж. Тарваганы махыг хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт нийт долоон албан хаагч холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн 2, хэв журмын тасгийн 2 албан хаагч, тус дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн 3 улсын байцаагч холбогдсон юм байна. Үүнийг цагдаагийн ерөнхий газрын ЗБГХТГ-ын дотоод хяналт шалгалтаар илрүүлжээ. Тиймээс энэ хэргийг өнөөдөр харьяаллын дагуу АТГ-т шилжүүллээ. Эдгээр албан хаагчид тухайн хэргийг үйлдсэн этгээдүүдтэй үгсэн хуйвалдсан болохыг тогтоогоод байгаа аж.

Ж.Тэргэл

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.229.121.188) 2025 оны 03 сарын 13

17 terbumiig idtsen bishde

1  |  0
тод(202.21.118.98) 2025 оны 03 сарын 13

баавгай алсан их хурлын гишүүн өнөөдөр том том яриад л байж байна аавын хүүг алаг үзэхгүй шүү

1  |  0
зочин(202.21.118.98) 2025 оны 03 сарын 13

жижиг жараахай барьж байхаар том акулаа олооч ээ эсвэл айгаад байдаг юм уу

1  |  0
zzz(184.58.140.143) 2025 оны 03 сарын 13

Tarvaga alj ideel biz. Tarvaga amitan uchiraas osoj urjeed irne. Mongoliin gazar nutagiin alt xulgailaad bgaa noxduudee barix xeregtei.

1  |  0
zz(203.71.84.216) 2025 оны 03 сарын 13

Neg ni shurgaj dee!

1  |  0
чч(182.160.32.238) 2025 оны 03 сарын 13

Тарваганд джртай хүмүүс байгаа биз Яадгийм. Хэлэн Га газар хужжа нарт зараад байгаа том хулгйч нараа шалгаа”

1  |  0
Top