АН-ын найман гишүүнийг хөөх тогтоол бүрэн эхээрээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 07

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эсрэг санал өгсөн найман гишүүнийг намын дүрмийг зөрчсөн хэмээн үзэж, хөөх шийдвэрийг АН-ын Хяналтын зөвлөлийн хурлаар өчигдөр гаргасан.  Ерөний сайдын асуудал яригдах үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар намын эсрэг санал гаргасан гишүүдийг хөөх дүрэм бий гэдгийг өмнө нь сануулж байсан юм.

Эсрэг санал өгсөн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нарыг АН-аас хасахаар болсон тогтоолыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Олдох(118.70.170.139) 2025 оны 03 сарын 13

Ан-ын ХЕХ нь хүчин төгөлдөр хороо мөнүү. Тараад олон жил болчихсон хорооны хүмүүсээр гарын үсэг зуруулсан юм бишүү. Хуулиа мэддэгээрээ хуульч Хувьтөгөлдөр гарын үсэг зураагүй л байна даа.

1  |  0
Оюунаа(202.179.0.238) 2025 оны 03 сарын 13

Намаас томилогдсон Ерөнхий сайд чинь ард түмний амьдралыг үнэхээр дээшлүүлсэн бол, ажилгүйдэл, ядуурлыг үгүй хийсэн бол, ард түмнээс авсан үнэлгээ нь ядаж ”Дунд” гэсэн үнэлгээг аваад байхад Намын гишүүд чинь үгсэн тохирч Ерөнхий сайдаа огцруулсан тохиолдолд наад дүрэм чинь үйлчилмээр санагдах юм. Наад 8 гишүүний чинь ард хичнээн мянган сонгогч байгаа билээ. Бодоход тооцоогоо хийсэн л байлгүй. Хэн нь буруутай вэ гэдгийг эхлээд нягталж байж шийдвэрээ гаргах байсан юм шиг бодогдож байна.

1  |  0
Top