ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин аюулгүй байдлын өндөр албан тушаалтнуудтайгаа зүүн Украйны байдлыг хэлэлцсэн талаар “Ройтерс” мэдээллээ. Оросыг дэмжигч тэмцэгчид Киевийг эвлэрлийн хэлэлцээг сүйтгэхээр дахин довтолж байна хэмээн буруутгасны дараа ийнхүү хуралдсан байна.
Кремлийн мдэээлснээр ерөнхийлөгчийн Аюулгүйн зөвлөл Украйны хотуудад эвлэрлийн гэрээ унаж буй нөхцөл байдлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэжээ. Гэвч чухам ямар шийдвэр гаргасан нь одоогоор тодорхойгүй байна.
Салан тусгаарлагчид болон Засгийн газар бие биенээ зөрчилд буруутгаснаар Украйнд 4000 хүн амь үрэгдсэн. Сөргөлдөөнийг зогсоохоор өнгөрсөн есдүгээр сарын таванд хийсэн түр эвлэрлийн гэрээ бүр мөсөн унах хэмжээнд хүрсэн юм. Хэдийгээр гэрээ өмнө нь зөрчигдөж байсан ч ийм хэмжээнд хүртлээ үнэгүйдэж байгаагүй аж.
Андрей Пургин Донетскийн бүгд найрамдах улсыг байгуулан дэд ерөнхий сайд нь болсон бол Киев тэднийг буулгах арга хэмжээ авч эхэлснээр зүүн Украйнд байдал дахин хурцдаад байна.
Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )