Л.Гансүхээс мэдүүлэг авч эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 07

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхээс мэдүүлэг авч эхэлжээ. Түүнд өлсгөлөн зарлаж, батлан даалтад гаргахыг хэн нэгэн даатгасан эсэх талаар тодруулж Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс ийнхүү тайлбар мэдүүлэг авч байгаа гэнэ.

Түүний өмгөөлөгч хэлэхдээ "АТГ-ынхан цаасан дээр бичсэн миний бичгийг тэгтлээ сонирхож шалгуулах гомдол илгээж байгаа нь тун өрөөсгөл ойлголт юм. Би ч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр, тус газрын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат нарыг шалгуулах хүсэлтээ Иргэний хэргийн шүүхэд гаргасан байгаа. Тэднийг өмгөөлөгчийн нэр хүндэд халдсан, захидал харилцааны нууц задруулсан гэж үзэж байгаа" гэж мэдэгдсэн байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top