Унасан бөх Н.Алтанхуяг ууртай, унагасан урвагч гишүүд ч мөн дутахгүй ууртай байна. Өврөөс өшөлсөн гишүүдээ намын дарга нь зохих шанг хүртээж, намаас хөөх дуулиан дэгдэж эхэлсэн нь “Дүлзэн”-гүүдийн уурлах шалтгаан болжээ. Хэдхэн цагийн дараа хэрэв Алтанхуяг хүчтэй гэдгээ ҮЗХ дээрээ харуулж, уран ухаан сүвэгчилж, олонхийн саналаар дээрх гишүүдийг намаасаа хөөн зайлуулж чадвал тоглолт түүний хяналтанд ирнэ. Урвагч бүлэглэлүүд өөртөө найдвар тээсэн хэвээр байгаа боловч Алтангадас үнэмлэхүй болсон ҮЗХ-ны хатуу босго халгаатай байх нь тодорхой байна. Харин өөр нэг хувилбар бол ууртай намын даргаа уужууруулж, “Алтангадас”-аас Ерөнхий сайд тавих хувибар дээр тохиролцож, Алтанхуягийн коопий паастийг Засгийн тэргүүний суудалд залах тохиролцоон дээр тогтвол байдал арай зөөлөрч мэднэ. Өөрөөр хэлбэр, талбайн тоглогч Алтанхуяг өнөөдөр ч хэвээрээ байна. Түүний гарт намаас хөөх найман гишүүний хувь заяа байна. Бас эсрэг ажилласан бас бус гишүүдийг сургаж өгөх ташуурын сурыг гартаа чанга атгажээ. Гэвч Алтанхуягтай ана мана үзэж араа шүдээ зэвсэглээд байгаа хүмүүс Х. Баттулгаас эхлээд С.Эрдэнээгээр өндөрлөж буй. Тэд нэг бол бид, эсвэл тэд гэсэн хувилбар дээр хатуу зогсож байгаа. Энэ давхар дан дээлтний драмыг гол дэглэгч болох Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж муур багшийн дүрд муугүй тоглогчоо харуулж байгаа ч харин дэглэсэн жүжиг нь хярамцаг болохыг хайнга ч атугай хайхрахгүй өнгөрөх боломжгүй болов. Хамтрагч З.Энхболдын хамгийн хүсэмжилж мөрөөдсөн цаг үе мөн бөгөөд харанхуйг далимдуулан хашаа давдаг хүн шиг гэмгүй царайлж гэнэн Н.Алтанхуягийг мадлана гэж малилзаж байсан ч гамшиг нүүрлэнэ гэдгийг дутуу бодсон байж. Ийнхүү нам харгалзахгүй УИХ улс төрийн хоёр лагерьт хуваагдав. Хэрэв Н.Алтанхуяг сэлэм эргүүлж найман гишүүнээ намаас хөөх шийдвэр ҮЗХ-оор батлагдвал УИХ-д шинээр бүлэг үүсэх нөхцөл байдал үүсэж, МАХН, МАН хоёр салсан гашуун түүх давтагдана. Хавирганд багтаж төрчихөөд ханан гэртээ багтахаа больдогтой адил ээдрээтэй нөхцөл үүсгээд байгаа нам дамжсан бүлэглэлүүдийн мөрөөдлийг адил тэгш өнцгөөс харуулахыг хичээе.
Н.Алтанхуяг, Н.Энхбаярын мөрөөдлийн давхцал
Н.Алтанхуягийн хувьд мэдээж МАХН шударгаёс эвсэлтэй хамтран засгаа үргэлжлүүлэн байгуулна. Өөрийн үзэглэсэн гэрээгээ бодсон ч өөрийн намын даргын байр суурийг найдвартай хадгалсан ч тэр аль аль нь алдахгүй хувилбар. МАН тай хамтарсан засаг барьж МАНАН үүсгэхийн эсрэг зогсож байгаа нь масст таалагдаж буй. Марзан авир үе үе цухалздаг ч маш сайн тал түүнд бий. Тэр зөвхөн урдах ажлаа л олигтой хийхийг чармайж, өрөөл бусад руу өт цацаж, өслөн явдаг намынхаа бусад бүлэглэлийн лидерүүдээс арай өөр гэж түүнийг тодотгодог. МАХН-ын дарга Н.Энхбаяртай нэгдэх шалтгаан угаас энэ хоёрыг зовлон нэгтийн зорилго нэгт болгосон. Аль аль нь ашигтай хувилбарын төлөө тоглож байгаа л улс төрчид. Тэдний мөрөөдөл тэрийж унах уу, тэмдгэрч тодрох уу гэдэг нь өнөөдөр тодорно.
Ц. Элбэгдорж, З.Энхболдын хувилбар
Тэд хямралыг хамтдаа туулах хувилбар буюу МАН тай хамтарч байснаа үргэлжлүүлж, хадгалж байсан үүцээ хуваалцаж, хармаа нэг байснаа санагалзан яваа улс төрчид. Хатуу ширүүн үе ирсэн ч тэд хармаа хот нь нэг болохоор дуулгавартай хамтрагчид хэмээн МАН-ыг үзэж байгаа. Энэ жагсаалтанд МАН-аас С.Баяр нарын нөхөд хошуу нэмэрлэж байгаа нь ойлгомжтой. Харин С.Баярцогт нарын зарим гишүүдийн хувилбараар улайм цайм хамтран засаг байгуулж МАНАН үүсгэхээс баахан ичингүйрч, Үндэсний эв нэгдлийн ч юм уу, их эвслийн ч гэх юмуу, хүн итгэмээр гоё нэр бодож олоод одоогийн УИХ дахь намуудаас суудлаараа ижил тэгш хүртээх зарчим баримтлан МАН 5, АН 8, МАХН Шударга ёс эвсэлд 3 суудал ноогдуулах зарчим тунхаглаад байгаа. Мэдээж М.Энхсайхан, Н.Энхбаяр нар ийм тохиолдолд засагт орохгүй гэдийнэ гэдгийг ч тэд сайтар тооцож буй. Хонь бүрэн чоно цатгалан байх хувилбар, хяналтгүй дураар дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ гэж бас орчуулагдаж байна. Дан дээл давхар дээлтийн дуэль ийнхүү эрсдлээр дуусаж, төрөө хямруулан байж хийсэн ордны хуйвалдааны эцэст ичсэн нүүрэндээ илэг наахгүйг хичээнэ. Засгийн газрыг Их хурлаас бус гаднаас бүрэлдүүлэх хүлээлт олны дунд байгаа ч Ерөнхийлөгч одоогийн үлдсэн Засгийн газрын гишүүдийг хөдөлгөөд хэрэггүй хэмээн “Дүлзэн”-гүүддээ аминчлан хэлсэн нь хэн нэгнийг танхимд үлдээх гэсэн далд сонирхол нь давхар цухалзаж байгаа юм. Гэхдээ ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэсэн үг бас бий. Эрсдэлгүй өөрчлөлт гэж юу байхав. Харин МАН-ынхны олонхийн сэтгэлийн мухарт засагт шургалах гэхээсээ илүү парламентыг тараах санаархал нуугдаж байгааг эрх биш тооцох хэрэгтэй.
Ерөнхий сайд хэн болох вэ
Ц.Элбэгдоржийн хармаанд З.Энхболд, Д.Дорлигжав, Н.Алтанхуягийн хармаанд Ч.Сайханбилэг, бас дахин Д.Дорлигжав байгааг эх сурвалж хэлж байна. Яагаад Н.Алтанхуягийн халаасанд дахиад Н.Дорлигжав байна гэвэл Увс намын хатуу бодлоготой холбоотой. Парламент дээр Ц.Нямдорж үе үе Н.Алтанхуяг руу аавын харцаар хараад байдаг нь угаасаа язгуур угшилтай холбоотой. Энэ бодлого Ц.Нямдоржийн ёдор зангаас үл хамаарна. Увс намын бодлогоос гажаагүй хүн ямар ч байсан өлсөхгүй чинээлэг амьдрах бичигдээгүй хуультай бий. Харин дараагийн Ерөнхий сайдад горилогсод нь Г.Батхүү, Х.Баттулга, С.Эрдэнээ, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Л.Гантөмөр гээд хөвөрнө. Дашрамд хэлэхэд давхар дээлтэй үүрэг гүйцэтгэгч сайд нар үүрээ эвдүүлэхгүй үргэлжлээд ажиллахын төлөө хичээж өдрийн бодол шөнийн зүүд болж, дор хаяж Ерөнхий сайдад нэрээ хавчуулаад авбал ядаж л сайдад унана гэдгээ давхар тооцож байгаа. Одоогийн байдлаар Д.Дорлигжав, Ч.Сайханбилэг нар хүч тэнцүү тулаанд тунан үлдэж, хэн нь эз дийлэхийг ойрын үеийн үйл явц харуулна. Харин АН хоёр хуваагдвал нэгийг Н.Алтанхуяг толгойлж нөгөөг нь З.Энхболд толгойлох нь тодорхой байна. Задарч хоёр нам болон хуваах уу, зангиагаа суллаад задгай ярилцаад замраад байгаа намаа аврах уу гэдэг нь улс төрчдийн зангарагаас хамаарах нь тодорхой. Задарсан нам айлын халаасны өрөөнд амьдарч, зангидсан нам занги болдог.
Л.Од
Сэтгэгдэл ( 20 )
Arvin ymuu Burmaa gaar eronhii said taviachee hun oldohgui bol
зайл :-q :-q
Buh zuil ene niitleliin daguu bolno harj l baie
ene ulsad iim eronhii said bgaach ugui tsaashid bh ch ugui taniii hiisen yum buhen tuuh bolj uldene taniig hundeldeg shuu
saikhanbileg zail daa
Гантомор юу чаддаг юм, хариуцсан салбараа унагасан хун. Гантоморийг болгоно гэвэл олсох хун нам дотор нь ч байна
Ene Od geech ooriigoo yu geed bodtsiin bol. Ali esvel hunii am bariad salbadai tsarailaad baigaa ymuu? Bodoj bgaa bodloo ilerhiilj baigaa bol teriigee ilerhiileh heregtei. Survaljlagch geheer yuch bichij boldog gesen hachin bodoloosoo salmaar. N.Enkhbayriin deglesen jujig ymuu
Sandal shireetei uldvel mongo zulgaah bolomjtoi bolno geed uhelden zutgeed baidag ichih bulchirhaigui humuuseer mongoliin uls tor tag duurch
Elbegdorjoosn ehleed namnamar bna uilchleh hund buh talaar tuslana
Heden huvalznuudiin tuhai bichih yum
Naadah chine hend hamaatai asuudal yum be?mongoliin ard tumnii asudal bish bna
15-35 насныханд зориулсан ӨНдөр болгох нууц номыг ИНтерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мажестик, Мир номын дэлгүүрийн бүх салбараас худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Sain bichsen bna.
goe ysum bolj bainadaa. Tegehdee ter ner devshij baigaa humuus bol mongolig avch yavah uneheer chadvartai garuud uuu.!!! odoo bol ARD TUMEN shiideh estoi asuudal yum bishuu
Saihn goliig n olj bichsn bn bayrlalaa
Saihan bichjee
ЗӨВ ШҮҮ