Хуваарь ёсоор бол өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо үдээс хойш хуралдах ёстой бөгөөд одоо Төрийн ордны А танхимд ирц бүрдэхийг хүлээж байна. Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хороо өмнөхөөсөө өвөрмөц бөгөөд хачин жигтэй үйл явдлыг хэлэлцэх гэж байгаа бололтой.
Ирцийн мэдээнээс харахад хараахан эхлээгүй байгаа Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, А.Бакей, Р.Гончигдорж, С.Дэмбэрэл, М.Батчимэг, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат нарын карт бүртгэгдсэн байна.
Тэдний зарим нь байнгын хорооны хуралдаанаар өнгөрсөн лхагва гаригт үүрэгт ажлаа хүлээлгэж өгсөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тухай зарим асуудлыг хэлэлцэж магадгүй гэсэн бор шувуу нисч байна. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг өөрийг нь чөлөөлсөн тогтоол гарч, үүрэг гүйцэтгэгчээр Д.Тэрбишдагвыг томилсонд сэтгэл дундуур байгаа аж. Иймээс дараагийн Ерөнхий сайд томилогдтол өөрөө үүрэг гүйцэтгэгчээр ажиллах санаа тээж яваа бололтой.
Угтаа бол хадаг дэлгэн тамга тэмдгээ гардуулсныхаа дараа хуулийн дагуу хүлээлгэн өгсөн. Гэтэл түүнд сул гишүүн байгаа нь таалагдаагүй юу, эсвэл Ардчилсан намын ҮЗХ хуралдах үеэр үүрэг гүйцэтгэгчээрээ оролцох нь түүнд ашигтай гэж үзсэн үү. Ямартаа ч өрөөндөө эргэн орж, үүрэг гүйцэтгэгчээ ч болтугай хийх санаа агуулж буй бололтой гэсэн ордны ШУМ тархлаа. Уг нь бол өөрийгөө биш намаа бодож, намынхаа түм түмэн гишүүдийн ирээдүйг, БАС ЭХ ОРНОО бодмоор юм даа эрхэм гишүүн Алтанхуяг. Албан тушаал гэдэг бол зүүгдэж наалддаг эд биш, хааны алба халаатай ЭЗНИЙ АЛБА ЭЭЛЖТЭЙ ДЭЭ.

Сэтгэгдэл ( 3 )
Алтанхуягаа төр ард түмнээр тоглож ханахгүй байна уу та одоо боль УИХ-ын гишүүны ковотыг ч өгөх хэрэгтэй.авах хэрэгтэй.
ugaasaa urd ni ogtsorson said ni araagiin tomilogdson saiddaa ajlaa khuleegej ugud l yavdag khuuliaraa ch tiim baidag yum gee biz dee khuuli togtookh deed baigullaga ni undsen khuulia zurchikhoor chin mongol e ni yakh ch bilee dee
uuriig n shoron luu ilgeeh no-toi barimtuudaa ustgas gej bgaa bhhhh