ҮЗХ-ны хурал өнөөдөр 14:00 цагт үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 08

АН-ын ҮЗХ-ны хурал өчигдөр 18:00 цагт товлогдсон ч нэг цагаар хойшилж эхэлсэн юм.Уг хурлаар ҮЗХ-ны гишүүд Засгийн газрын эсрэг санал өгсөн гишүүдийг намаас хасах, ойрын хугацаанд Их хурлаа хуралдуулах, намын даргаа сонгох гээд олны анхаарал татаж байсан сэдвүүдийн аль алийг нь хэлэлцэж чадсангүй. Улмаар ҮЗХ-ны хурал өнөөдөр 14:00 цагт үргэлжилэх юм байна.

Тус хурлыг намын дарга Н.Алтанхуяг, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар удирдаж эхэлсэн ч гишүүдийн шаардлагаар хурал удирдах хүмүүсийг өөрчилсөн юм. Ийнхүү Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нар хурлын тэргүүлэгчээр сонгогдов.

Уг хуралдаанаар тус намын Их хурлыг зарлах нь зүйтэй гэсэн санал ч дэмжигдээд байсан аж. Тиймээс ҮЗХ-ны хурлаар намынхаа даргыг огцруулж, шинэ даргатай болохоор ҮЗХ-ны гишүүдийн гарын үсгийг цуглуулсан байна.

Гэвч ҮЗХ-ны хуралдаан хэлэлцэх асуудал руу гаа ч орж чадалгүй, шөнө дөл болтол маргалдсаар өчигдөр түр өндөрлөлөө. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.143.253) 2025 оны 03 сарын 13

Өчүүхэн бодолтой, улсаа ,ард иргэдээ боддоггүй улс орны язгуур эрх ашгаа луандаа гишгэж ,сандал суудалхар амь,өнгө мөнгө эрхэмлэдэг эрдэм чадалгүй улс элдэв аргаар олсон мөнгөөрөө төр засаг худалдаж авдаг улс яавч монголын улс төр,засгийг авч явж чадахгүй нь ойлгомжтойг ард олон ойлгоод байна шүү дээ

1  |  0
Top