Монгол Улсын Засгийн газрын 89 дэх ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ази-Европын уулзалтын дээд түвшний уулзалтад оролцсон дүнгийн тухай, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр танилцуулга хэлэлцүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаалчан боловсруулсан Захиргааны ерөнхий хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай хэлэлцэх юм байна.
бМөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын санаачлан боловсруулсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам батлах тухай гэх мэт 11 асуудлыг хэлэлцэх аж.
Л.Од

Сэтгэгдэл ( 1 )
Засгийн газрын хуралдааныг хэн даргалчихсан байгаам бэ? Сү. Батболд уу даа?!?!