Ардчилсан намын ҮЗХ-ны хурал өнөөдөр 14:00 цагт үргэлжлэн хуралдаж байна. Өчигдөр 18:00 цагт эхэлсэн тус хурал 00:00 цаг хүртэл үргэлжилсэн боловч гол асуудлуудаа хэлэлцэж амжаагүй учраас өнөөдөр үргэлжлүүлэхээр болсон билээ. 23:00 цаг болоод байхад хурал даргалах хүнээ ч сонгож амжаагүй байсан юм. Учир нь ҮЗХ-ны гишүүд АН-ын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нийслэлийн намын дарга Э.Бат-Үүл нараар хурал удирдуулахгүй гэж маргалдасны эцэст комиссоо байгуулсан аж.
ҮЗХ-ны хурлаар өчигдөр орой долоон хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комисс байгуулжээ. Тус комисст Алтан гадас фракциас зургаан хүн орсон бол, Шонхор фракциас ҮХАА-ын дэд сайд Ц.Туваан ганцаараа орсон байна.
Л.Мөнх-Үжин

Сэтгэгдэл ( 0 )