Уучлал гуйхыг шаарджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 09

   Өчигдөр шөнө тарсан АН-ын ҮЗХ-ны хурлын үеэр халуухан юмнууд олон болжээ. Түүний нэг нь АН-ын дарга Н.Алтанхуяг өөрийг нь Ерөнхий сайдаас огцруулахын төлөө саналаа өгсөн 8 гишүүнийг уучлал гуй гэжээ. Харин нөгөө 8 гишүүний хэн нь ч уучлал хүсээгүй гэнэ. Бүр зарим нь Н.Алтанхуяг биднээс, намынхаа гишүүдээс уучлал гуйх ёстой. Улс орны эдийн засгийг элгээр нь хэвтүүлснийхээ төлөө, Н.Энхбаяртай нууц гэрээ байгуулсныхаа төлөө уучлал гуй гэх мэтээр өөр хоорондоо ярилцсан байна. Н.Алтанхуяг ч бас уучлал гуйсангүй. Ингээд бие биенээсээ уучлал гуйхыг хүлээсээр хурал өндөрлөж. Тэгэхээр тэдний зөрчил цаашид ч үргэлжилэхээр боллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top