Хоёр өдрийн турш болж өндөрлөсөн АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар үүссэн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, Хяналтын хорооны гаргасан Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцсэн байна.
ҮЗХ-ны 228 гишүүнээс 31 нь төрийн захиргааны болон тусгай албан хаагч болсон учраас автоматаар гишүүнчлэлээсээ хасагдаж, үлдсэн 194 гишүүнээс 174 нь буюу 89 хувь хуралдаанд оролцжээ. Уг хурлаар “Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн УИХ-ын нэр бүхий найман гишүүнийг хөөх шийдвэр гаргасан Хяналтын хорооны тогтоолыг дүрмийн бус шийдвэр гэж үзэн дэмжээгүй байна. АН их хурлын товоо гаргаж 12 сарын 8-нд хийхэр болсон бөгөөд МАХН-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг уг хурлаар хүчингүй болгосон байна.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )