ҮЗХ-ны хурлын танхимд сүлжээ унагагч байршуулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 10

Төрийн ордонд Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит бус 43 дугаар хурал хоёр өдрийн турш үргэлжилсэн. Тус  хурал хаалттайгаар өрнөж цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Хуралд оролцогч гишүүдийн нэрсийг тулгаж танхимд оруулсан бөгөөд хурлын танхимын ойр орчимд сүлжээ унагагч төхөөрөмж байршуулсан байжээ. Учир нь Д.Зоригт зэрэг зарим гишүүд хурлын мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тарааж байгаагаас ийм шийдвэрийг гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top