“Алтангадас” хүчтэй хэвээрээ байна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 10

Ардчилсан намын ҮЗХ-ны хурал арсалдаж арсалдаж ашиггүй тарав. Ашиггүй гэдэг нь ард түмэнд шинээр томилогдох Ерөнхий сайдын нэр тодорно гэдэг хүлээлт байсан юм. Амь нь тэмцэж буй арсалдагч бүлэглүүдэд ч энэ хурал ашиг авчирсангүй. “Дүлзэнгүүд”-ээ хөөлгөхгүй нэг хэсэгтээ дөнгөсөн ч “дүлзэнгүүд”-ийн бүлэглэлүүд хүч хавсраад ч “Алтангадас”-ын гишүүдийн тоог нь давах тэнхэлгүй сулран уналаа.  Н.Алтанхуяг ганц л зүйлийг харуулж чадав. “Гадас” хүчтэй хэвээр байгааг хүнийхээ тоогоор харуулж дөнгөв. Харин ханаруулж унагах санаатангууд Халтмаагийн хүүгээс эхлээд Үүл баатараар үргэлжилж  байсан ч хүч нь хүрэлгүй  хүзүүгээ сунгаад ч нэмэргүй гэдгийг харуулсан.  З.Энхболд мэт нь улс төрд уран тоглолтоор гавихгүй, ухаантай хэмээн өөрийгээ дөвийлгөхөөс өөр нам дотроо “хөл гар” байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрүүлэв. Энгэрт нь ердөө арав хүрэхтэй үгүйтэй  хүн  өлгөгдсөн харагдана. МоАх гээд ардчиллын анхдагчид нэртэй бүлэглэл гэхэд дотроо хэд хэд задарсан байх жишээтэй.  Арай дөмөг хэсгийг нь Х. Баттулга  барьж авсан юм биз дээ, аархаад байх ч юм алга л байна даа. Д.Арвинг татаад татаад  арайхийн арвуулаа болж амь тэмцэж байгаа З.Энхболдын бүлэглэл богинохон биетэй, болчимгүй бодолтой эрийг бараадаад барсангүй хэмээн дундуурхан бодол тээгсэд л үлдлээ. Хүзүүвчинд нуугдаад хүн бүр рүү нулимахгүй байж байгаад дундаасаа Ерөнхий сайдаа сойгоод үзэх бодолтой бүлэглэл бол МҮДН.  Тэд тэмээн жин явж байна тэнтгэр хатан жадалж байг гэсэн хандлагаар амгалан тайван хандаж байгаад наанадаж Ц.Баярсайханаа ч болтугай Ерөнхий сайдад зүтгүүлэх бодол тээж буй. Энэ бүхнийг харахад  цагаа болоод ирэхээр цааш  ч үгүй нааш ч үгүй болоод байгаа намаа аврах санаа аль ч бүлэглэлд нь алга л байна. Өмнөх сайдууд суудлаа хадгалж үлдэхийг санаархаж, өширхсөн бүлэглэлүүд нэг нэгийнхээ хүнийг унагах тактик баримталж байх шив.

Эцсийн дүн нь энэ нам найман гишүүнээ хөөж, нам нь  тарах дээрээ тулаагүй  дэнжигнэж байгаа ч намынхаа нэр хүндийг  тавиад туучихаад масст таалагдахгүй олон алхам хийж байгааг тэр бүр мэдэх сөхөөтэй хүн байгаа юм уу, мэдэхгүй. Иргэд ч энэ намд итгэл алдаж, хуйвалдаж идэхээс өөр юу хийж чадаж байлаа даа  гээд л амаа баригсад олшрох төлөвтэй. Хүн шиг амьдруулья хэмээн ам алдсан АН ард түмнээ нохой шиг амьдруулж байгааг  захын хэнбугай  ч батлах билээ.  Ерөнхий сайдад хэд хэдэн хүний нэр явж байгаа ч Ц.Элбэгдорж болон Н.Алтанхуяг нарын аль нэг хүн л ялах нь тодорхой. Тэд одоо зүтгүүлэх хүнээ гаргаж ирэхийн тулд ҮЗХ-ны гишүүдийн ирцээр  тоо бодохгүй бол нэр дэвшигч нь  тоогдохгүй тоосонд торойн үлдэх тул сампин руу ухасхийн  тооцоо бодож эхлэв. Хэн хэн Ерөнхий сайдад дэвшвэл гараад ирэх магадлалтай вэ?

Ч.Сайханбилэг хамгийн өндөр магадлалтай, хэт сайрхахгүй номхон даруухан царайлж байгаад  сайтар хөөцөлдвөл сайдаар тодорч мэдэх юм.

“Фортуна” Батбаяр санаатай байгаа ч түүний гараар эдийн засаг нуран унасан тул санаа байгаад  ч сачий нь хүрэхгүй, баасан дээр нь нам нь төдийгүй монголчууд  хальтирч байна.

Х.Баттулга барахгүй, бага дунд боловсролтой, цараа нь гүйцэхгүй,  басхүү хонзон санаж өш зангидаж шүдээ зуусан төрх нь төдийлэн олонд таалагдахгүй байна.

Ц.Баярсайхан уг нь итгэл төрөхөөр дөлгөөн зантай, нүдэнд дулаахан эр. Басхүү  сэтгэлийн хөөрлөө дарж чаддаг, ямар ч хүнд асуудлыг Байнгын хороогоор ороход даргалж байгаагийнхаа хувьд  яаж ийж байгаад зохицуулаад аваад гараад  байсныг санах юм. 

Д.Дорлигжавыг дөрвөдүүд зүтгүүлэх ч дөргүй бух гээд дөнгөлж орхино. Ерөнхий прокурор байхдаа ч тэрээр олон хүний мууг үзсэн болохоор олигтой дэмжлэг авахгүй. Тэгээд ч парламент дотроосоо Ерөнхий сайд гаргах амбиц нь  дийлдэхгүй байгаа өнөөгийн нөхцөлд тэрээр тооноор нь орж тортогтой тогооных нь хөөг долоохоос цаашгүй.

Л.Гантөмөр салбартаа шинэчлэл хийсэн сайд, залуу улс төрч гэдгээрээ олон нийтээс дэмжлэг авах нэгэн. Хэлэх үг, хийсэн ажилтай түүнийг АН-ын аль ч фракц дэмжих магадлалтай.

Р.Амаржаргал аргагүй л Ерөнхий сайдын хэмжээний улс төрч. Гэхдээ тэр нам байтугай бүлэг дотроосоо дэмжлэг авах магадлал муутай. Ганцаарчилсан тоглолтонд гаршсан. Ганц мод гал болохгүй тул ганцаараа дүрэлзээд л дуусахаас. Гарц байхгүй.

Х.Тэмүүжин  хэрэв тэрийж унаагүй бол түүнийг Ц.Элбэгдорж Ерөнхий сайд төдийгүй 2017 онд Ерөнхийлөгчид  дэвшүүлэх байсан ч итгэлийг хөсөрдүүлсэн.

Э.Бат-Үүл дараагийн Ерөнхий сайдад хүчтэй өрсөлдөгийн нэг. Гэсэн хэдий ч “Алтангадас” хүчтэй байгаа энэ үед Н.Алтанхуягтай хэт их, улаан цайм тэмцэж байгаа учраас заалнаас дэмжигдэх магадлал бага. Тэгээд ч түүнд Улаанбаатарыг удирдаж байгаа "том бялуу" бий. Түүнд одоохондоо Нийслэлийн АН-ын даргын суудал хангалттай.

 Хэрэв сая М.Батчимэг гишүүн “дүлзэндээгүй” бол Монгол Улсын анхны Ерөнхий сайд эмэгтэйгээр нэр дэвших боломж байв. Талаар боллоо, тоогүй юм.

Иймэрхүү дүр зураг харагдаж байна. Ойрын үед дээрх нөхдийн хүрээнд Ерөнхий сайд тодрох хүлээлт үлдлээ. 

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хүрлээ(103.229.120.110) 2025 оны 03 сарын 13

Алтангадас монголоор тоглож дуусаагүй юм байхдаа

1  |  0
зочин(112.72.13.75) 2025 оны 03 сарын 13

Гантөмөрл арай тулхтай нь юмдаа. Бусад нь ч мэдэхгүйээ

1  |  0
hahah(112.72.13.183) 2025 оны 03 сарын 13

goe nairuulj bichih heregtei.naad tolgoigoo tsenegle setguulchee

1  |  0
mal setguulch ve(112.72.13.183) 2025 оны 03 сарын 13

ymar teneg nairuulj bichdeg mal ve.ene odonchimeg setguulchid setguul zuin ymar shinj alga.

1  |  0
6666(150.129.141.82) 2025 оны 03 сарын 13

Iim yumiig teneg hun unshaad teneg bodloo bich de

1  |  0
dfsgfrdgr(203.194.118.25) 2025 оны 03 сарын 13

altan gadas fraktsiin zahialgaar hiisen niitlel bn [-X

1  |  0
99999(150.129.142.21) 2025 оны 03 сарын 13

MANAN teged namiinkhaa ganz zangidah leaderuude ungagaad udakhgui daragiin songuliar Mongol ulsaas archigdah boltugai

1  |  0
mbat(205.179.122.202) 2025 оны 03 сарын 13

Olon niitiin medeelel heregsel mun bizdee ? Naad bichij bga yumniihaa hellegig anhaarmaar yum

1  |  0
Рэ(103.229.121.58) 2025 оны 03 сарын 13

ямар муухай догширсон хов жив цуглуулсан, хар , муухай улиг болсон сэтгэлгээтэй чаралбаа вэ энэ Одончимэг гэгч ?

1  |  0
bb(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

ES ig ogtsoruulsan ni huuli zurchsun asuudal bolj bosoj bna. Altanhuyag gedeg hvn namdaa yamar ih gawiya baiguullaa vhervvdee, uur heniig gargaj ireh bol?

1  |  0
ZOCHIN(103.23.51.1) 2025 оны 03 сарын 13

UGAASAA UNAH NI TODORHOI SHDEE HEDEN MUNGUNII TULUU NIILSEN BULEGLEL

1  |  0
ZOCHIN (103.23.51.1) 2025 оны 03 сарын 13

HEHE NEG NI ALTAN GADSIIG MAGTSAN BOLJ NIITLEL HIIGEED NUGUU NI ARD TUMEN NEEREE L DEMJEED BGAA YM SHIG SETGEGDEL BICHEED TA NAR BOLIOCH YMAR GUDMAND SHARIG OLDOG TOGLOOM TOGLUULDAG HUMUUS SHIG ARGA HEREGLEHIIN

1  |  0
Мянгалаа(122.201.21.113) 2025 оны 03 сарын 13

АН дараагийн сонгуульд унах бэлтгэлээ хийчихлээ Хурдан ЕС -аа томилж үүсээд байгаа асуудлуудаа сайтар шийдэх хэрэгтэй хоорондын тэмцэлээ 2 дугаарт тавь. Та бүхэн маш чухал эрмэг дээр байна шүү Эв нэгдэл нэгдүгээр асуудал Ерөнхий сайдаар сэтгүүлч, багш хүн хэрэггүй. Хамгийн гол нь зөвлөхүүдийн хэлж байгаа асуудлыг өөрийнхөөрөө тунгаан бодох чадвартай хүн чухал шүү

1  |  0
Өндөр болгох нууц(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР болгох нууц номыг Интерном, Мажестик, Мир, Аз хур, Алтантөгрөг, Голдэн бүүк номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

1  |  0
Zochin(223.27.235.20) 2025 оны 03 сарын 13

Gantumuriig songoh ni zuv

1  |  0
Ц.ОЮУНГЭРЭЛ(150.129.140.158) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
Zochin(223.27.235.20) 2025 оны 03 сарын 13

Namaa songuulid yaluulsan yerunhii saidaa heveer ni bailgj ajliig ni hiilgeh hergtei baisan.uur garts bhgui.her heneerhegchid namaa alj baigaamdaa.MAN iin sanaag dagaj huurtsugluj baigaad.MAN d uls ornoo geh uchiuhen ch setgel bhgui judaggui uviagui ulsaar diurtsen .uursduu l turd garch idej uuh darlaj deerelheh dan gants huseltei humuuseer duursen nam syuu dee.

1  |  0
зочин(103.23.51.2) 2025 оны 03 сарын 13

Ер нь бол Алтанхуягийг огцруулах шаардлага бараг байгаагүй л дээ.

1  |  0
зочин(202.179.11.70) 2025 оны 03 сарын 13

шударга бус зүйлийг намын нэрээр халхавчлаад яваад байх ёстой юу Манай монголчууд ийм сэтгэлтэй байхад шударга ёс уланд гишгэгдэж байгаа байхгүй юу Батчимэг гишүүн шударга бусыг л тэвчиж чадаагүй нь тэгээд буруу болсон уу

1  |  0
usku(202.131.242.237) 2025 оны 03 сарын 13

MAXH tai niilj demii l yum hiisen yum doo. Ard tumen yamar ih itgel naidwar ogloodoo. Uldsen hugatsaandaa aldaagaa zasahgui bol ireh songuuliar jinhen 5:0 hiilguuleh wii dee.

1  |  0
Top